Израилаас эртний алтан зоос олджээ

Хуучирсан мэдээ: 2018.12.04-нд нийтлэгдсэн

Израилаас эртний алтан зоос олджээ

Израилаас эртний алтан зоос олджээ

Израилын Кесаре хотоос 1095-1291 онд болсон Загалмайтны аян дайны үеийн түүхтэй холбогдох чухал олдвор олджээ. Тус хотын оршин суугчид 1101 онд дээрх дайны хөлд үрэгдэн, олонх нь амиа алдан, үлдсэн цөөн хүмүүс нь боол болон худалдаалагдсан түүхтэй аж.

Кесаре хотын түүхийн дурсгалт газрыг хамгаалах, судлах төслийн хүрээнд археологичид нэгэн худгийн ханан дахь чулуунуудын завсраас мөнгөн тогоотой эртний алтан зоосууд болон алтан ээмэг олсон нь энэ үеийн түүхийг өгүүлэх ховорхон олдворуудын нэг болж байна.

Тухайн үед буюу 1100-1118 онд Иерусалимын загалмайтны хаант улсыг удирдаж байсан 1-р Балдвины арми Кесаре хотыг эзлэн түрэмгийлж байсан бөгөөд “24 алтан зоос, нэг алтан ээмгийг нуусан хүн болон түүний гэр бүл дайны хөлд үрэгдсэн, эс бөгөөс гэр бүлээрээ боолын наймаанд явсан нь тодорхой байна” хэмээн Археологичид хэлжээ. Археологичид алтан эдлэл болон сав суулгыг судлан, шинжилсний дараа Иерусалимын түүхийн музейд дэлгэн тавихаар болсон аж.

Израилын газар дундын тэнгистэй залгаа орших тус газар нутгаас өмнө нь их хэмжээний алт, эрдэнэсийн цуглуулга олдож байв. Тухайлбал, археологичид 1960-аад онд мөнгөн эдлэл бүхий алтан тогоо, 1990-ээд онд хүрэл сав суулга олж илрүүлсэн байна.

Эх сурвалж: ВВС

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж