“Оймсны хүн” Эцэг Бушийг оймстой нь оршуулжээ

Хуучирсан мэдээ: 2018.12.04-нд нийтлэгдсэн

“Оймсны хүн” Эцэг Бушийг оймстой нь оршуулжээ

АНУ-ын 41 дэх Ерөнхийлөгч Жорж Герберт Буш Баасан гаригийн шөнө /2018.11.30/ өөд болсон тухай мэдээлсэн билээ. Талийгаачийг өчигдөр /2018.12.03/ АНУ-ын Конгрессийн ордонд авчирсан бөгөөд гурав хоногийн турш цэрэг, улс төрийн зүтгэлтнүүд ирж, түүнд хүндэтгэл үзүүлэх ажээ.

Тэрээр өнгө өнгийн сонин содон оймс цуглуулж, өмсөх дуртай нэгэн байсан бөгөөд түүнийг нисэх хүчний дивизийн зураг бүхий саарал оймстой оршуулахаар болсон тухай түүний хэвлэлийн төлөөлөгч Жим Макграт өөрийн твиттертээ бичжээ.

Түүний 90 насны ойг тохиолдуулан шилдэг загвартай оймс шалгаруулах уралдаан хүртэл зохион байгуулж, өөрөө шүүгчээр нь ажиллаж байжээ.  Цуглуулгад нь нийтдээ 100 гаруй хос оймс байдаг гэнэ.

 

“Би гоё оймсонд үнэхээр дуртай. Би чинь “Оймсны хүн” шүү дээ” хэмээн хошигнож байсан гэж ач охин Женна Буш нь өвөөгөө дурсан ярьсан байна.

2013 онд нэгэн шагнал гардуулах ёслол дээр өөрийн зураг бүхий улаан өнгийн оймс өмс байжээ. Түүнд мөн өөрийн хайртай нохой Саллигийнх нь зурагтай оймс ч байдаг байв. 2018 онд Билл Клинтонтой уулзах үеэр тэрээр Клинтоны хөрөг бүхий зурагтай оймс өмссөн байсан бол дөрөвдүгээр сард эхнэр Барбара Бушийн оршуулах ёслолд тэрээр номын зурагтай оймс өмсөж байжээ.Учир нь АНУ-ын тэргүүн хатагтай агсан Барбара Буш номонд үнэхээр хайртай, ном унших дуртай нэгэн байсан гэнэ.

Эх сурвалж: www.today.com

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж