Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх Евразийн (Eurasian Group) болон Ази, Номхон далайн (Asia Pacific Group) бүлгүүд хамтран ОХУ-д зөвлөлдөж байна. Новосибирскт болж буй энэхүү хамтарсан зөвлөлгөөнд бүлгүүдийн гишүүн нийт 45 орны 200 гаруй санхүүгийн зохицуулагч байгууллага, төв банк болон хууль хяналтын байгууллагуудын мэргэшсэн шинжээчид цугласны дотор Монгол Улсаас Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч П.Магнайбаатар оролцож байна.
Зөвлөлгөөнөөр зохион байгуулалттай гэмт хэргээс олсон санхүүжилтээр терроризмыг санхүүжүүлэх, виртуал активуудтай холбоотой эрсдэл болон хүний наймаа, хүн худалдаалах гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэх зэрэг олон улсад тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, хамтран ажиллах арга замуудыг тодорхойлж байна. Зөвлөлгөөнд Хорооны төлөөллөөс гадна Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газар, Тагнуулын ерөнхий газар, Терроризмтой тэмцэх зөвлөлийн ажлын алба, Татварын ерөнхий газар болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан хаагчид оролцож олон улсад дээрх гэмт хэргийг хэрхэн шийдвэрлэдэг талаар судлан, туршлага солилцож байна.
Эх сурвалж: САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО
Холбоотой мэдээ