Өнөөх л Swarovski болроор чимэглэсэн, эсвэл 200 жилийн настай Африкийн хар модоор бүрсэн iPhone-ийн гэрнээс уйдсан хүмүүст зориулж, амьтны арьсаар бүрсэн, дээр нь Apple-ын логог үнэт металаар шигтгэн хийсэн iPhone 4 худалдаанд гарчээ. Хэрэв та PETA /Амьтадтай зөв зохистой харьцах байгууллага/-ын гишүүн биш бол эдгээр iPhone лав танд таалагдах байх. Матар, могой, далайн муурын арьсаар бүрж, цагаан алтаар Apple-ын логог шигтгэн хийсэн нь чамин, тансаг болжээ.
С.Цэлмэг
С.Цэлмэг