Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо өнөөдөр, маргааш Их хурал нь хуралдана. Төрийн ордонд болж буй ҮБХ-ны хуралдаанаар намынхаа дүрэмд өөрчлөлт оруулж, маргааш Их хурлаараа хэд хэдэн 4-6 дэд даргатай болох асуудлыг хэлэлцэх гэнэ. Тус намын дүрэмд 4-6 дэд даргатай байж болно гэж тусгасан байна. Энэхүү дүрмийг маргааш болох их хурлаар хэлэлцэх юм.
С.Эрдэнийн доор ажиллах намын дэд дарга нарын нэрс аль хэдийн тодорсон бололтой. АН-ын ҮБХ-ны гишүүд ч энэ талаар жиг, жуг гээд эхэлж. Тухайлбал, нэгэн цагт намынхаа ҮБХ-ны гишүүнээс чөлөөлөгдөж байсан Р.Амаржаргал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нар дэд дарга болохоор яригдаж байгаа гэсэн бор шувуу АН-ын гишүүд дунд жиргэж байна. З.Энхболд өмнө нь тус намын даргаар ажиллаж байсан бөгөөд намаа сонгуульд ялагдуулсан гэдэг шалтгаанаар С.Эрдэнэ тамгаа өгсөн билээ.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ