Хэвлийн дурангийн мэс засал маш их давуу талтай

Хуучирсан мэдээ: 2015.02.27-нд нийтлэгдсэн

Хэвлийн дурангийн мэс засал маш их давуу талтай

Эрүүл Мэндийн Хөгжлийн төвөөс жил бүр гаргадаг судалгаанд манай оронд жилдээ 80 орчим мянган мэс засал хийгддэг, үүнээс зонхилох хувийг хэвлийн хөндийн мэс заслын өвчнүүд (мухар олгойн цочмог үрэвсэл, цөсний хүүдийн өвчнүүд, элэг, нойр булчирхай, ходоод нарийн гэдэсний өвчнүүд, бүдүүн шулуун гэдэсний хавдар г.м) эзэлдэг гэжээ. Хэвлийн хөндийн мэс заслын дараах хүндрэл их байгааг ч энэхүү судалгаандаа дурдсан байна.

Гадаадын улс орнуудад хийгддэг дэвшилтэт технологид суурилсан мэс заслыг Монгол улсад хийдэг болсоор удаж байгаа хэдий ч иргэдийн мэдээлэл хомс байгаа учраас хаана хандаж, ямар эмчилгээ хийлгэх тухай мэдээлэлгүйгээс болж өвчнийг хүндрүүлэх, эрүүл мэндийн аливаа хүндрэлд орох зэргээр эрсдлийг улам бүр нэмэгдүүлж байна.

2007 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй УБ СОНГДО эмнэлэг иргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх, дэвшилтэт технологид суурилсан  оношлогоо, мэс ажилбарын талаарх мэдлэгийг олгох, урьдчилан сэргийлэх зорилгоор эмнэлгийн үйлчилгээг авах чиглэлээр ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ ЦУВРАЛ ЛЕКЦийг зохион байгуулж эхэлсэн.

Энэ Бямба гарагт дурангийн хагалгаа, ерөнхий мэс заслын эмч Б.Лхагвабаяр орчин үеийн анагаах ухаанд дэвшилтэт технологийн давуу талыг ашиглснаар өвчтөнд ямар давуу тал үүсэх, аливаа эрсдэл буурах боломжтой талаар тун сонирхолтой лекц унших юм.

·  Та цөсний чулуугаа авхуулах шаардлагатай юу?

·  Та мухар олгойтой болвол?

·  Та ходоодны хавдрыг заавал гэдсээ зүсүүлж авхуулах уу?

·  Та эмэгтэйчүүдийн өвчнийг богино хугацаанд мэс заслын аргаар шийдэж чадах уу?

зэрэг асуултын хариуг мэдэхийг хүсвэл энэхүү лекцэнд хүрэлцэн ирнэ үү, дашрамд дурдахад энэхүү лекц олон нийтэд нээлттэй буюу үнэгүй зохион байгуулагдах юм.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж