Байр суурь: Ж.Батзандан, Д.Мурат, Л.Болдод хариуцлага тооцох нь зөв үү?

Хуучирсан мэдээ: 2018.12.04-нд нийтлэгдсэн

Байр суурь: Ж.Батзандан, Д.Мурат, Л.Болдод хариуцлага тооцох нь зөв үү?

Байр суурь: Ж.Батзандан, Д.Мурат, Л.Болдод хариуцлага тооцох нь зөв үү?

Ардчилсан намаас УИХ-ын гишүүн Ж.Батзанданг намын гишүүнчлэлээс чөлөөлөх, УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Мурат нарт дөрөв хүртлэх жилийн хугацаанд АН-аас сонгуульд нэр дэвших эрхийг нь хязгаарлах шийдвэр гаргасан билээ. Үүнтэй холбоотойгоор Ардчилсан намын ҮБХ-ны гишүүдийн байр суурийг сонслоо.


АН-ын гишүүн Д.Батцогт:

-Зөв, бурууг цаг хугацаа шийднэ. Ер нь бол 60 тэрбум хэрвээ үнэн бол, үр дүн нь энэ 65 гишүүн. Энэ 65 гишүүн сонгогдсоны үр дүнд ЖДҮ-ийн хулгай бий болсон. ЖДҮ-ийн хулгай бол маш ноцтой бөгөөд 27 жилийн парламентын түүхэнд гарч байгаагүй үйл явдал. 60 тэрбумтай тэмцье гэвэл эхлээд ЖДҮ-чидтэй тэмцэх ёстой байсан. Гэтэл  Л.Болд, Ж.Батзандан, Д.Мурат нар засгийг огцруулах гэж санал өгснийг  буруу шийдвэр гаргасан гэж хувь хүнийхээ үүднээс дүгнэж байна. Аливаа нам дүрэмтэй, дүрмийн дагуу олонхын шийдвэрээ дагаад явах ёстой.

АН-ын гишүүн Г.Баярсайхан:

-УИХ-ын гишүүн өөрийн итгэл үнэмшилд үнэнч байх ёстой. Харин үндэслэл байр сууриа намын нөхөд болон олон нийтэд зөв илэрхийлэх ёстой. Намын гишүүдэд хариуцлага тооцох улс төрийн зөвлөлийн хурал дээр эдгээр гишүүд өөрсдийн биеэр ирж, байр сууриа илэрхийлэх ёстой байсан. Нэгэнт шийдвэр гарсан бол түүнийгээ дагаад явах ёстой. Би улс төрийн зөвлөлийн шийдвэрийг огт сонсоогүй гэж хэлж болохгүй. Ер нь Монгол Улсын Засгийн газрыг огцруулах, УИХ-ын тараах асуудлыг би дэмжиж байсан. Бүгдээрээ ард түмнээс авсан итгэлээ алдсан. ЖДҮ ард түмэнд өгөөжөө өгөх ёстой байсан зүйл. Эрх баригчид ёс зүйн хэм хэмжээгээ алдсан, ард түмний дэмжлэгийг алдсан.

АН-ын гишүүн Д.Ганбат:

-Ер нь ямар асуудалд зарчмаа баримтлах ёстой. Зарчим, хууль дүрэм ямар байх ёстой түүнийгээ л баримтлах ёстой. Энэ болохгүй, бүтэхгүй юм бүхэн хуулиа дээдлэхгүй байгаагаас л үүдэлтэй. Бид бол хууль дээдэлдэг, хүнлэг энэрэнгүй ардчилсан нийгэм байгуулж байгаа улс шүү дээ. Энэ олон жилийн явцад хууль дээдлэхгүйгээс болж ямар нэг буруу зүйл рүү явж байна. Хууль дүрэм нь ямар байгаа түүнийгээ нарийн нягталж харах хэрэгтэй. Хамгийн сүүлчийн шүүлтүүр бол цаг хугацаа.

АН-ын гишүүн Д.Ганхуяг:

-Юуны түрүүнд маш харамсалтай байна гэдгийг хэлэх байна. Намын мөрийн хөтөлбөрөөр нэр дэвшиж, сонгогдсон гишүүн, УИХ-ын албан ёсны бүтэц хоёрыг зааглах шаардлагатай байгаа юм. Тухайн нам сонгуульд ялбал мөрийн хөтөлбөр нь Засгийн газрын мөрийн хөтөлбөр болж явдаг. УИХ-ын гишүүн тангараг өргөснөөр төрийн түшээ болж явдаг бөгөөд тэр холбоосыг бүлэг гүйцэтгэдэг. Тэгэхээр УИХ хууль тогтоох дээд байгууллага. Гишүүн, улс төрийн намын болон бүлгийн шийдвэрийг нягт уялдуулсан хуулийг улс төрийн намын тухай хуульд оруулах шаардлага гарч байна гэж дүгнэж байна. Бүлгийн шийдвэр гарсан эсэхийг мэдэхгүй. Намын зөвлөлийн шийдвэр гарсныг бүлгээр хэлэлцэж, олонхоор шийдэх ёстой байдаг. Нэгдсэн саналд хүрч шийдэхгүй бол УИХ-ын гишүүн улс орон, ард түмний эрх ашгийг эхэнд тавьж, дээдэлж явах ёстой байдаг. Гэхдээ нам бол дүрмийн хүрээнд  шийдвэр гаргасан байх. Үүнээс сургамж авч, хууль эрх зүйн орчноо сайжруулаад явах байх.

АН-ын гишүүн Б.Болор:

-Намын дүрэм, журам гэж байдаг бололтой. Түүнийхээ дагуу л шийдвэрээ гаргасан юм болов уу гэж бодож байна.

АН-ын гишүүн Л.Гантөмөр:

-У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах хэрэгтэй. АН-ын гаргасан шийдвэр бол зөв гэж бодож байна. Улстөржихөөс өөр ажил хийдэггүй ийм Засгийн газар байдаггүй байх.  Засгийн газарт ажил хийх хугацаа нь 2018, 2019 он байсан. Гэтэл 2018 он ингээд дуусч байна, 2019 онд мөн л улстөржиж дуусах нь. Ийм хариуцлагагүй ажиллаж байгаа Засгийн газарт хариуцлага тооцох нь Ардчилсан намын гарцаагүй хийх ажил мөн. Би бол Засгийн газарт хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурьтай байгаа. АН бүлэггүй байсан, байгаагүй илүү зүйл байгаа юм уу. Ер нь ярилцаж сурах хэрэгтэй. Хоорондоо суугаад ярьдаг, асуудлаа шийддэг байх ёстой. Одоо бол нэгнийхээ сайхан, муухайг тал талд яриад л суугаад байна. Хурлаа ойр ойрхон хуралдуулж, асуудлаа ярилцах хэрэгтэй. Ер нь АН ярилцдаг нам байсан, цаашид ч тойрч суугаад ярилцах хэрэгтэй. Уг нь энэ МАН-ын өнөөдөр хураагаад байгаа зовлонг АН аль эрт туулаад гаргасан гэдэгт итгэж байсан. Нэг юм дутагдаад байна. Хоорондоо суугаад ярилцдаг, шийдвэр гаргадаг соёлыг нутагшуулах ёстой. Ер нь бол МАН хагаралдаагүй, хувь хүмүүсийн л хагарал яваад байна. Тэр хагарал дээр манай нам очиж, хоорондоо мэтгэлцэж байна гэдэг нь болохгүй, дутуу байгаагийн шинж. Цаашид АН улс төрийн зөвлөлөө ойр ойрхон хуралдуулж, бүлэгтэй ярилцаж, нийлээд ажиллах хэрэгтэй. Улс төр бол ярилцах асуудал. Ярилцахаа болихоор л хардлага, хэрүүл дагуулдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж