С.Эрдэнэ гурван дэд даргатай болов

Хуучирсан мэдээ: 2018.12.04-нд нийтлэгдсэн

LiveС.Эрдэнэ гурван дэд даргатай болов

С.Эрдэнэ гурван дэд даргатай болов
15 : 27
2018-12-4

С.Эрдэнэ гурван дэд даргатай болов

Төрийн ордонд болж буй АН-ын Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар намын дэд дарга нараа сонгож, баталлаа. Тус нам нь зургаан дэд даргатай байхаар тогтож, өнөөдөр гурвыг нь баталсан юм. Дэд дарга нарыг дүрмийн дагуу намын дарга С.Эрдэнэ санал болгосноор намын ҮБХ-ны гишүүдийн дийлэнх нь дэмжсэн байна. Тодруулбал,Улс төр гадаад харилцаа хариуцсан дэд даргаар Р.Амаржаргал, Санхүү, эдийн засаг, төсөв хариуцсан дэд даргаар УИХ-ын гишүүн З.Нарантуяа, УИХ-ын гишүүн Орон нутгийн асуудал хариуцсан дэд даргаар Б.Пүрэвдорж нар ажиллах аж. Үлдсэн гурван дэд даргын асуудлыг дараа нь шийдвэрлэхээр болжээ.

13 : 08
2018-12-4

Р.Амаржаргал ҮБХ-ны гишүүн боллоо

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/ яг одоо Төрийн ордонд хуралдаж байна. Хуралдааныг АН-ын дарга, УИХ-ын гишүүн  С.Эрдэнэ нээж үг хэлж, намын генсек Ц.Туваан хуралдааныг удирдахаар боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь АН-ын зарим гишүүдийн ҮБХ-ны гишүүнээр томилж, дэмжсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргалыг ҮБХ-ны гишүүнээр сонголоо. Тэрээр өмнө нь намынхаа татварыг төлөөгүй, намын үйл ажиллагаанд оролцохгүй байсан гэж ҮБХ-ны гишүүнээс хасагдаж байсан юм.

Мөн АН-ын их хурлаар намын дүрэмд 4-6 намын дэд даргатай байхаар тусгасан бөгөөд Р.Амаржаргалыг намын дэд дарга болно гэх яриа АН-ын гишүүдийн дунд яригдаж байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж