"Нэг өрх-Нэг ажлын байр" форум болж байна

Хуучирсан мэдээ: 2018.12.04-нд нийтлэгдсэн

"Нэг өрх-Нэг ажлын байр" форум болж байна

"Нэг өрх-Нэг ажлын байр" форум болж байна

"Нэг өрх-Нэг ажлын байр" хөдөлмөр эрхлэлтийг дэмжих форум өнөөдөр "Туушин" зочид буудалд болж байна. Хөдөө орон нутагт ажлын байр ховор. Тиймээс ядуурлыг бууруулах, ажилгүйдлыг багасгах зорилготойгоор нийслэл хотоос өнгөрсөн онд хөтөлбөр боловсруулж,  хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд анхаарахаар болсон юм.  Улсын хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийн түвшин 2017 оны байдлаар 55.8, Улаанбаатар хотын хэмжээнд 48.7 хувь гэсэн судалгаа байдаг аж. Мөн ажилгүйдлийн түвшин улсын хэмжээнд 8.8, Улаанбаатар хотын хэмжээнд 7.7 хувьтай байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудыг нийгмийн олон талын оролцоонд тулгуурлан шийдвэрлэх боломж, гарц, шийдлийг тодорхойлохын тулд уг арга хэмжээнд ажил олгогчид болон төр засгийн ажилтнууд оролцож байна.  Уг арга хэмжээг Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар санаачлан, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Карьер хөгжлийн төв хамтран энэхүү форумыг зохион байгуулж буй юм.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж