Таны, бидний өдөр тутмын, гоёлын гэх мэт байнгын хэрэглээ болсон гутал, цүнхнүүд нь чанартай, загварлаг байхаас гадна биед эвтэйхэн тав тухтай байх нь хамгийн чухал байдаг. Тэгвэл дизайнеруудын ур ухаан шингээж, мастеруудын гар хийцээр урлагдаж, чамин, тансаг байдлыг илтгэхийн сацуугаар тав тухыг мэдрүүлэх Италийн алдарт Pollini брэндийн гутал, цүнхнүүд Монголд иржээ.
Pollini брэнд нь 1953 он Италийн Емилиа Ромагна гэх жижиг хотод үүсэн байгуулагдсан ба үүнээс хойш энэ газар нь Италийн гутал үйлдвэрлэлийн алдартай газар болсон гэнэ. Алдартай болсон гэдэг нь тус брэнд нь хурдацтайгаар нэр хүндтэй болж үйлдвэрлэлийн хэмжээнд гуталнуудыг олон тоогоор хийх болсон ба удалгүй цүнхнүүд хийж эхэлжээ. Pollini брэнд нь жил ирэх тусам өсөн томорсон ба 2000 онд тансаг зэрэглэлийн брэндүүдийг эзэмшдэг AEFFE групп худалдан авснаар улам өргөжсөн байна. Түүнээс хойш AEFFE группийн өөр брэндүүдийн аккессуарыг мөн үйлдвэрлэдэг болсон байна. (Alberta Ferretti, Philosophy, Moschino, Moschino Cheap and Chick, Love Moschino)
Хэдийгээр технологи нь хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн, хүний хийж чадах бүхий л зүйлийг орлодог болсон ч хүний ур ухаан, туршлага, чадварыг хэзээ ч орлож чаддаггүй гэдэгтэй хүн болгон санал нийлэх бизээ. Тийм дээ ч дэлхийн загварын чиг хандлагыг тодорхойлогч, загварын хот тэр дундаа чамин, загварлаг, чанартай гутлуудаараа алдартай Итали улсын тансаг зэрэглэлийн брэндүүдийг үйлдвэрлэгч AEFFE группийн Pollini брэнд нь өнөөг хүртэл гар аргаар хийдэг гэдгээрээ Европчуудын хайртай брэндүүдийн нэг болсон биз.
Тэгвэл европчуудын гангараа болсон Pollini брэндийг та бүхэн Шинэ Сонголт Брэнд их дэлгүүрээс үзэж сонирхох боломжтой болжээ. Мөн та Шинэ Сонголт Брэнд Их Дэлгүүрээс Английн алдарт Superdry, Италичуудын хээнцэр хэрэглээ болох Gaudi, Naracamicie, Lumberjack, Германы алдарт Drykorn, дэлхийн алдартнуудыг шууруулагч Францын алдарт Fusalp, Eden-park гэх зэрэг брэнд дэлгүүрүүдээр зочлоох боломжтой юм.
Европын алдартай, чамин, хээнцэр, загварлаг, чанартай брэндүүдийг нэг дор цогцлоож Монголын хэрэглэгчдэд хүргэх болсондоо Шинэ Сонголт Брэнд Их Дэлгүүрийн хамт олон баяртай байгаа гэнэ шүү.