Гадаад оюутнуудын 47 хувь нь солонгос хэл дээрх хичээлээ ойлгодоггүй

Хуучирсан мэдээ: 2018.12.04-нд нийтлэгдсэн

Гадаад оюутнуудын 47 хувь нь солонгос хэл дээрх хичээлээ ойлгодоггүй

Гадаад оюутнуудын 47 хувь нь солонгос хэл дээрх хичээлээ ойлгодоггүй

Сөүлийн их сургуульд сурдаг гадаад оюутнуудын дунд солонгос хэл дээр ордог хичээлүүдийг хэр зэрэг ойлгодог талаар судалгаа явуулжээ. Судалгаанд оролцсон 432 гадаад оюутны 24,3 хувь нь солонгос багш нарын ордог хичээлүүдийг бараг ойлгодоггүй гэсэн бол 22,9 хувь нь багахан хэсгийг нь ойлгодог, 17,8 хувь нь ихэнхийг нь ойлгодог гэж хариулсан байна.

Сөүлийн их сургуулийн ерөнхий эрдмийн хичээлүүд нь солонгос хэл дээр заагддаг бөгөөд нийт оюутнуудын 50,8 хувь тэдгээр хичээлийн үеэр мэтгэлцээнд оролцоход хүндрэлтэй байдаг, 36,6 хувь нь багаар ажиллах үед ихээхэн хүндрэл, үл ойлголцол үүсдэг гэсэн гомдол мэдүүлжээ.

Оюутнууд “Солонгосын Засгийн газрын тэтгэлгээр сурахаар очсон оюутнууд эхний нэг жилийн хугацаанд солонгос хэлний бэлтгэлд хамрагддаг боловч энэ нь хангалттай биш байдаг “ хэмээн хэлсэн байна.

Үүнээс гадна оюутнуудын 36,6 хувь нь англи хэлтэй багш нарынхаа тоог нэмэх хэрэгтэй гэж үзэж байгаа бол 22,9 хувь нь багш нарынхаа англи хэлний чадварыг сайжруулах шаардлагатай гэж дүгнэжээ.

эх сурвалж: KOREATIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж