Түүнчлэн “Qantas”, “Lufthansa”, “Air France” зэрэг компаниуд А380-ийг өөрсдийн хамгийн ашигтай нислэгийн чиглэлүүдэд нисгэж байна. “Airbus A380” үнэхээр өөр үү? Хэрэглэгчид супер жамбод суухийн тулд арай өөр чиглэлээр зорчиж байна уу? Удахгүй “Singapore Airlines”-ын цоо шинэхэн А380-уудад суун Лондонгоос Сингапур нисэх зорчигчид энэ талаар мэдэх болно.
Дуу чимээ
“А380” дотроо дуу чимээ маш багатай гэдэг талаар яриа их гарсан. Гэвч хэр чимээ аниргүй вэ гэдгийг нь мэдэхийн тулд өөрөө л нисэж үзэх хэрэгтэй. Ихэнх онгоцнуудад, “Boeing 747”, “Airbus A340” нарын кабин доторх чимээ шуугиан их байдаг нь олон зорчигчдын хувьд тийм ч таатай бус байдаг. Дуу чимээ багасгагч стандарт чихэвч зүүсэн ч гэсэн моторын дуу хангалттай тод сонсогддог. Харин А380-ын хувьд чимээ аниргүй байдал нь бараг ихэдсэн гэж хэлж болно. Яг хөөрсний дараа шуугиан бараг сонсогдохгүй. Хэдийгээр дөрвөн том “Rolls Royce” хөдөлгүүр 571,000 кг жинтэй онгоцыг агаарт хөөргөхийн тулд бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа ч гэсэн онгоцны дотор тал ер бусын нам жим байв.
Гэхдээ онгоц бүрэн өндөрөө авсны дараа л чимээ анир бараг байхгүй байгааг анзаарах болно. Онгоцны үйлчлэгчтэй ярихын тулд чанга хашгирах шаардлага байхгүй, зорчигч нар хоорондоо шивнэж ярьсан ч бараг бие биенээ сонсохоор. Хоорондоо зүгээр ярилцвал бараг хоёр эгнээний наана цаанаас сонсогдохоор байв. Олон арван жил дүлийрэм, чих хангинуулсан онгоцны моторын чанга дуунд дассан хэрэглэгчдийн хувьд энэ цоо шинэ зүйл юм.
Орон зай
Зай талбайн хувьд “Boeing 747” онгоцнуудыг бодвол бараг 50 хувь илүү зайтай. “Singapore Airlines”-ын хувьд экономи ангилалын зорчигчийн суудал өргөнөөрөө 48 см байгаа нь 747-ийн суудалнаас 4 см-ээр илүү өргөн байна гэсэн үг юм. Бизнес ангилалын судлууд нь гайхалтай өргөн, 86 см. Гэхдээ энэ бүхнээс хамгийн тансаг нь тус компанийн санал болгодог нэгдүгээр зэрэглэлийн сьют суудал. Тус компани ганцаараа унтаж болох орнууд, ганцаараа байхыг хүсвэл татаж болох хөшигтэй бөгөөд энэхүү тансаг байдалтай уялдаад тэр үү хос ортой тасалгаандаа зорчигчдыгоо “секс хийхгүй” байхыг хүссэн журам гаргасан байна.
Ийм өөр орчинг мэдрүүлдэг болохоор тэр үү зарим зорчигчид алс нисэх болохдоо гагцхүү “А380”-аар нисэх болно гэж “CNN”-ийн сурвалжлагчид ярьсан байна.
Т.Бадрах