Сэтгүүлч Жамаль Хашогги эрх баригчдын эсрэг хөдөлгөөн өрнүүлэх гэж байжээ

Хуучирсан мэдээ: 2018.12.04-нд нийтлэгдсэн

Сэтгүүлч Жамаль Хашогги эрх баригчдын эсрэг хөдөлгөөн өрнүүлэх гэж байжээ

Сэтгүүлч Жамаль Хашогги эрх баригчдын эсрэг хөдөлгөөн өрнүүлэх гэж байжээ

Аравдугаар сарын 2-ны өдөр Туркийн нийслэл Истанбул дахь Саудын Арабын консулын газарт амиа алдсан сэтгүүлч Жамаль Хашогги Саудын Арабын эрх баригчдын эсрэг идэвхтнүүдийн хөдөлгөөн өрнүүлэхээр төлөвлөж байсан тухай “CNN” агентлаг мэдээлсэн байна.

Канадын Монреаль хотод оршин суудаг, Саудын Араб гаралтай, нийгмийн идэвхтэн Омар Абдель Азиз гэх идэвхтэн Жамаль Хашоггитой “WhatsApp”-ын мессенжерээр нэг жилийн хугацаанд харилцсан 400 гаруй зурвасаа дэлгэжээ.

Тус зурваст маш олон зураг, аудио болон видео бичлэг багтсан байна. Сэтгүүлч Хашогги амиа алдахаасаа өмнө илгээсэн зурвасууддаа Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мухаммед Бин Салманыг “Араатан” хэмээн тодорхойлоод, урдаа тааралдсан бүхнийг залгидаг “Pac Man” хэмээх тоглоомтой зүйрлэжээ.

Хашогги, Абдель нар цахим сүлжээнд Саудын эрх баригчдыг эсэргүүцсэн залуучуудыг нэгтгэсэн “Цахим зөгийнүүд” нэртэй хөдөлгөөн өрнүүлэхээр зэхэж, өөрийн зүгээс хэдэн арван мянган ам.долларын санхүүжилт гаргаж, түүн дээрээ иргэдээс хандив цуглуулж байсан аж.

Өнгөрсөн наймдугаар сард Саудын Арабын эрх баригчид тэдний энэ үйлдлийг мэдэж, гар утсыг нь хакерджээ. Абдель утсыг нь хакердахад гол үүрэг гүйцэтгэсэн Израилийн программ хангамжийн компанийг шүүхэд өгөхөө мэдэгдсэн байна.

Тэрбээр “Миний утсыг хакердсан нь Жамальд тохиолдсон хэрэгт чухал үүрэг гүйцэтгэсэн” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: ABCNEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж