Гуравдугаар ээлжийн горилогчид

Хуучирсан мэдээ: 2018.12.04-нд нийтлэгдсэн

Гуравдугаар ээлжийн горилогчид

Гуравдугаар ээлжийн горилогчид

Ерөнхий сайд  У.Хүрэлсүх  танхимын хоёр сайдаа чөлөөлөх шийдвэрийг өчигдөр гаргасан. Ингэснээр ЗТХ-ийн сайд Я.Содбаатар, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа нарын оронд очих дараагийн горилогчид хэн бэ гэдэг нь өнөөдөр улс төрийн хүрээнд анхаарал татаж байна. У.Хүрэлсүхийн хувьд засгийг нь хамгаалж үлдсэн 32-ын бүлгээс сонголт хийх нь ойлгомжтой.

Гуравдугаар ээлжийн хоолонд ЖДҮ-чин гишүүд мөн Ж.Батзандан, Л.Болд, Д.Мурат, С.Жавхлан нар сайд болохгүй нь тодорхой. Тиймээс дээрх хоёр сайдын сэнтийд хэнийг тавих уу гэдэг нь У.Хүрэлсүхийн хувьд багагүй бодлого  бодоход хүргэнэ. Түүний хувьд гаднаас гэхээсээ илүү давхар дээлтэй сайдтай болох сонирхол бий нь ойлгомжтой.   Улс төрийн хүрээнээс сонсогдож буй албан бус мэдээгээр БСШУСЯ-ны сайдад тус яамны Төрийн нарийн бичгийн дарга  Б.Баярсайхан горилж байгаа гэнэ. Мөн үзэл бодолдоо үнэнч үлдэж, ажлаа өгөхөөр болсон Ц.Цогзолмаагийн оронд нөхдөө "худалдсан" Г.Мөнхцэцэг очих тохироогоо аль эрт хийсэн гэх. Тэрбээр Засгийн огцруулна гэж гарын үсэг зурсан хэрнээ УИХ-ын чуулганаар хэлэлцэх үед гадаад явж "урвасан" яруу найрагч бүсгүйд У.Хүрэлсүх боловсролын салбарыг атгуулахаар тохиролцсон гэсэн яриа  улс төрийн хүрээнээс сонсогдож байна.  Харин ЗТХ-ийн сайдад Б.Энх-Амгалангийн нэр сонсогдож байна. Ийнхүү гуравдугаар ээлжийнхэн хоолонд орохоор Төрийн ордон болон Тусгаар тогтнолын ордноор холхиж эхэлсэн бололтой.

Э.ЖОНОН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж