“Малчин лавлах 109” мэдээллийн төв ажиллаж эхэллээ | News.MN

“Малчин лавлах 109” мэдээллийн төв ажиллаж эхэллээ

“Малчин лавлах 109” мэдээллийн төв ажиллаж эхэллээ

“Малчин лавлах 109” мэдээллийн төв ажиллаж эхэллээ

Малын хулгайтай тэмцэх, цаашлаад малын арьс шир, махны үнэ ханш зэрэг малчдын сонирхсон асуултад хариулт өгөх зорилгоор 2015 оны 11 дүгээр сард "Малчин лавлах-109" утсыг ажиллуулахаар шийдвэрлэсэн байдаг. 2016 оны 9 дүгээр сарын байдлаар 7000 гаруй малын хулгайн зар авч, 4700 малыг эзэнд нь олж өгч, үр дүнтэй ажиллаж байгаад лавлах утасны үйл ажиллагааг өргөжүүлэх, найдвартай ажиллагааг хангах зорилгоор хэсэг хугацаанд завсарласан юм.

Малчдаас мал алдсан, олдсон мэдээллийг 24 цагийн турш шуурхай авч, хууль хяналтын байгууллагад цаг алдалгүй дамжуулах, шийдвэрлэхийн төлөө ажиллахаас гадна малын гаралтай түүхий эдийн ханш, цаг агаарын мэдээ болон малчдад шаардлагатай бусад мэдээллээр хангахын тулд “Малчин лавлах 109” мэдээллийн төв нэртэйгээр дахин ажиллуулж эхэллээ. “Малчин лавлах 109” мэдээллийн төв нь малчин танд үүрэн телефоны оператор үл харгалзан үнэ төлбөргүй үйлчилж байна.

Эх сурвалж: ХХААХҮЯам

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2018-12-04 66.181.166.196

Одоо ам л нээвэл малчин, малчин гэдэг ээ болимоор юм, сонгуулийн үедээ л тархи угаадаг юм байгаа биз, байнга тархи угаана гэж юу байдгийн, тэгээд одоо тэнэг малчдын буянаар малыг өсгөх тухай биш яаж тоо толгойг нь бууруулж зохистой түвшинд аваачих тухай ярих хэрэгтэй болчихоод байхад

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж