Хуучирсан мэдээ: 2010.07.14-нд нийтлэгдсэн

Brad Pitt сахлаа хусчээ

Холливуудын нэрт жүжигчин Brad Pitt сахлаа урт ургуулан шинэ имижтэй болоод нилээд хугацаа өнгөрүүлсэн. Түүний сахалтай дүр төрх олон хүнд таалагдаагүй ба оворжуу харагдуулж байна гэсэн шүүмжлэлийг байнга дагуулсаар ирсэн. Харин нэрт жүжигчин маань өнөөх гайтай сахалнаасаа салжээ. Урт сахландаа баяртай гэж хэлсэн тэрбээр өнгөрсөн даваа гаригт Лос-Анжелес хотноо гэрэл зурагчдын хараанд өртжээ.

Тэрбээр “Moneyball” нэртэй кинонд тоглохоор болсон ба кино зураг авалт энэ сараас эхлэхээр болсон байна. Энэхүү кино 2011 онд нээлтээ хийх аж.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж