Mercedes-ийн борлуулалт Audi-г давлаа

Хуучирсан мэдээ: 2010.07.14-нд нийтлэгдсэн

Mercedes-ийн борлуулалт Audi-г давлаа

Германы премиум зэрэглэлийн авто үйлдвэрлэгч Mercedes-Benz-ийн борлуулалтын хэмжээ Audi-г давснаар 2010 оны эхний хагасын байдлаар Mercedes-Benz дэлхийн №2 шилдэг борлуулалттай тэргүүн зэрэглэлийн авто үйлдвэрлэгчээр тодорчээ. Зургадугаар сарын эцсийн байдлаар дэлхийн хэмжээнд Mercedes-ийн борлуулалт 13 хувиар өссөн байна.
Харин жагсаалтын тэргүүн эгнээнд мөн л Германы BMW бичигдсэн бөгөөд 2010 оны эхний хагасын байдлаар дэлхийн хэмжээнд 585755 автомашин борлуулжээ. Харин Mercedes-Benz 556700, Audi 554950 автомашин дэлхийн хэмжээнд худалдаалсан байна.
С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж