Улстөрчид дараагийн үеэ хэдийнэ бэлтгэж эхэлсэн. Хэний хүү, охин аль намаас улс төрийн карьераа эхлүүлж байгааг энэ удаад хүргэе.
ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН ОХИН НАМУУН: Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн.
УИХ-ЫН ДАРГА М.ЭНХБОЛДЫН ОХИН ХУЛАН: МАН-ын гишүүн, СХД-ийн зургадугаар хорооны МАН-ын үүрийн даргаар ажилладаг. Дүүргийн ИХ-ын төлөөлөгч.
УИХ-ЫН ГИШҮҮН ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИНГИЙН ХҮҮ ЗОЛБОО: НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга
ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ХҮҮ ЭРДЭНЭ: АН-ын ҮБХ-ны гишүүн, Дүүргийн ИХ-ын төлөөлөгч.
УИХ-ЫН ГИШҮҮН СҮ.БАТБОЛДЫН ХҮҮ БАТТҮШИГ: МАН-ын дэргэдэх НАМОХ-ЫН дэд ерөнхийлөгч.
УИХ-ЫН ГИШҮҮН С.ЭРДЭНИЙН ХҮҮ ОДБАЯР: АН-ын гишүүн. ҮБХ-ны гишүүн. АН-ын Бодлогын ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн дарга.
МАХН-ЫН ДАРГА Н.ЭНХБАЯРЫН ХҮҮ БАТШУГАР: МАХН-ын гишүүн
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Г.БАТХҮҮГИЙН ТӨРСӨН ДҮҮ П.БАТЧИМЭГ: АН-ын ҮБХ-ны гишүүн, НИТХ-ын төлөөлөгч
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН БАТЖ.БАТБАЯРЫН Б.БАТБИЛЭГ: АН-ын гишүүн, ҮБХ-ны гишүүн
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Н.БАТБАЯРЫН ОХИН ЖАРГАЛАН: АН-ын ҮБХ-ны гишүүн
ЭЛЧИН САЙД АСАН Л.ХАНГАЙН ХҮҮ АЛТАЙ: НАМЗХ-ны гишүүн.
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Ч.ГАНЗОРИГИЙН ХҮҮ ТЭМҮҮЛЭН: МАН-ЫН гишүүн, УИХ-ын гишүүн.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ЭВ НЭГДЛИЙН НАМЫН ДАРГА, “ХҮННҮ ГРУПП”-ЫН Н.НЯМ-ОСОРЫН ХҮҮ Н.УЧРАЛ: МАН-ЫН гишүүн. УИХ-ын гишүүн.
“МАК”-ИЙН Б.НЯМТАЙШИРЫН ХҮҮ НОМТОЙБАЯР: МАН-ын гишүүн, УИХ-ын гишүүн
БНН-ЫН ДАРГА Б.ЖАРГАЛСАЙХАНЫ ДҮҮ Б.БАТСАЙХАН: АН-ын ҮБХ-ны гишүүн.
УИХ-ЫН ГИШҮҮН Х.АЛТАЙН ОХИН ЭНХЗУЛ: МАН-ын хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах албаны дарга.
Үргэлжлэл бий.
Б.БАТ