Хуучирсан мэдээ: 2018.12.03-нд нийтлэгдсэн

Санхүүгийн салбар уламжлалт үйлчилгээнээс халин, технологид суурилан хөгжих хандлагатай болсон өнөө үед Санхүүгийн зохицуулах хороо олон улсын хэмжээнд гарч буй зах зээлийн хөгжлийг дэмжихүйц зохицуулалтын арга хэрэгслүүдийг судалж байна. Дэлхий дахинд санхүүгийн зохицуулалтад түгээмэл хэрэглэгдэж буй сүүлийн үеийн технологи бол Сэндбокс (Sandbox) юм.

Санхүүгийн салбар нь онцлогоосоо хамааран нарийн чанд сахилга бат, зохицуулалтын хүрээнд явагддаг. Асар хурдацтай хөгжиж буй ФинТек /санхүүгийн технологи/-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээ эрчимтэй өсөн нэмэгдэж буй энэ үед тэдгээрийн зохицуулалт мөн хурдтай, уян хатан байх шаардлагатай. Зах зээлд гарч ирж буй шинэ санаачилга, дэвшилтэт бүтээгдэхүүнийг мэдээллийн нэг урсгалаар хянан, зохицуулснаар тэдгээр бүтээгдэхүүн, үйлчилгээний сул тал, эрсдэлийг багасгах, эрх зүйн болон бизнесийн стандарт, шаардлагуудад нийцүүлэх боломжуудыг тооцоолж, ФинТек-ийн хөгжилд дэмжлэг үзүүлдгээрээ Сэндбокс давуу талтай. Энэ нь эргээд зах зээлд санхүүгийн хүртээмжийг сайжруулах, өрсөлдөөнийг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой.

Сэндбоксын зохицуулалт нь анх 2015 онд Их Британид бий болсон бөгөөд 2018 оны эхэн үе гэхэд дэлхийн 20 гаруй орны санхүүгийн зохицуулалтад идэвхтэй хэрэглэгдэж байна. Эдгээр орнууд нь Европ болон Азид голчлон төвлөрч байгаа юм.

Эх сурвалж: СЗХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж