МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У. ХҮРЭЛСҮХ ТАНАА
Монгол Улс өмчийн олон хэлбэрийг хүлээн зөвшөөрч, зах зээлийн эдийн засгийн харилцаанд суурилсан нийгэм байгуулах, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдлэх зарчмыг шинэ Үндсэн хуулиараа баталгаажуулсан билээ. Нийгмийн байгуулал өөрчлөгдсөн эхний жилүүдэд монголчууд бидний зарим нь өөрсдийн олж авсан боловсрол, суралцаж төгссөн мэргэжлийнхээ дагуу хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийг байгуулан ажилласан.
Тэдгээрийн нэг болох “Монголын Алт” (МАК) ХХК нь геологи хайгуул, уул уурхайн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилгоор 1993 онд үүсгэн байгуулагдсан ба түүхийнхээ хорин таван жилийн хугацаанд улс орон нутгийн төсөвт нэг их наяд гаруй төгрөгийн татварыг бүрдүүлсэн, дэлхийн тэргүүний шилдэг техник, технологийг Монголдоо нутагшуулсан, мэргэжлийн боловсон хүчнээ сурган бэлтгэсэн, үйл ажиллагаа эрхэлж буй аймаг, сумдад нийгмийн чиглэлийн хөрөнгө оруулалт хийсэн, 2000 орчим ажиллагсадтай үндэсний хэмжээний компани болсон.
Монгол орны өргөн уудам газар нутгийн байгалийн баялгийг нээн илрүүлэхэд эрсдлээ өөрсдөө үүрч, томоохон хөрөнгө оруулалт хийж ажилласнаар алтны шороон ба үндсэн орд, чулуун болон хүрэн нүүрс, зэс, холимог металл, барилгын материалын 21 ордод хайгуул судалгааны ажлыг гүйцэтгэн, нөөцийг нь тогтоож Монгол Улсын эрдэнэсийн сан хөмрөгт бүртгүүлсэн.
Монгол Улсын Ерөнхий сайд Та УИХ-ын чуулган дээр “30 гэр бүл” гэгчийн тухай, түүний дотор “Монголын Алт” (МАК) ХХК-ийг 36 лиценз эзэмшдэг, Цагаансуваргын ордыг “өмчилсөн” тухай мэдэгдэл хийсэнтэй холбогдуулан бодит үнэн мэдээллийг Танд болон төр засгийн байгууллагууд, улстөрчид, олон нийтэд өгөхийг хүсч байна.
- Хөрөнгө мөнгө их шаардсан, эрсдэл дагуулсан хайгуул судалгааны ажлыг тодорхой үе шаттайгаар явуулах шаардлагын үүднээс талбайг нь хэсэгчлэн хувааж хайгуулын ажлыг гүйцэтгэдэг нь дэлхий нийтийн жишиг байдаг.
- Үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний онцлогоос хамаарч олон төрлийн түүхий эд ашиглах шаардлага үндэсний үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхээр ажиллаж буй бүхий л үндэсний компанид тулгардаг. Тухайлбал МАК компанийн Евроблокийн үйлдвэрлэлд элс, шохой, гөлтгөнө, хөнгөн цагааны нунтаг, нүүрс зэрэг түүхий эд ашиглагддаг бол цементийн үйлдвэрлэлд шохойн чулуу, нүүрс, гөлтгөнө, төмрийн хүдэр, шавар гэх зэрэг түүхий эд ашиглагдаж улмаар бусдаас худалдан авахгүйгээр өөрсдөө олборлон эцсийн бүтээгдэхүүн болгох нь өртөгийг бууруулах, хэрэглэгчдэд хямд чанартай бүтээгдэхүүн нийлүүлэхэд чухал ач холбогдолтой.Ийм учраас барилгын материалын үйлдвэрлэлийн түүхий эд тус бүр дээр нь тусгай зөвшөөрөл эзэмших шаардлага гардаг юм.
- “Монголын Алт” (МАК) ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Нямтайшир, түүний хүү УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нар болон тэдний гэр бүлийн гишүүд хувь хүнийхээ нэр дээр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй. Хууль эрх зүйн хувьд ч ийм боломж байхгүй. Харин лицензийг геологи хайгуулын буюу улс орныхоо эрдэнэсийн сан хөмрөгийг баяжуулах үйл ажиллагааны үндсэн чиглэлтэй “Монголын Алт” (МАК) ХХК эзэмшдэг бөгөөд энэхүү тусгай зөвшөөрлүүдийн талаар хууль хяналтын байгууллагаар шалгуулахад бэлэн байна. Н.Номтойбаярыг улс төрд орсон буюу 2012 оноос хойш МАК компани 2014 оноос эхлүүлсэн цахим өргөдөл гаргах аргачлалаар хайгуулын дөрвөн тусгай зөвшөөрөл, 2017 онд сонгон шалгаруулалтанд оролцож шинээр хоёр талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг авсан.
- Цагаансуваргын ордыг анх Австрали улсын “Молопо” компани 1994 оноос эзэмшиж байсан ба 1999 онд уг ордын тусгай зөвшөөрөл цуцлагдахад тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн дагуу Монголын үндэсний компани эзэмших болсон.
- Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2 дахь заалтад “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн”гэж заасан.
- Ашигт малтмалын тухай хуулийн 5.5 дахь заалтад “ … ордыгэзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно”гэж заасан байдаг.
- Монгол Улсын Их хурлын 54 дүгээр тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн талаар Үндсэн хуулийн Цэцэд хандаж, Үндсэн хуулийн Цэцийн 2015 оны 07 дугаартай дүгнэлтэд “Монгол Улсын Их Хурлын 2014 оны 54 дугаартай тогтоол Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн нэг дэх хэсэгт “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэснийг зөрчөөгүй байна”гэж дүгнэсэн билээ.
Энэ үүднээс зарим хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай нь ашиглалтын тусгай зөвшөөрөл болохдоо хэд хэд хуваагдан тэр хэмжээгээр тусгай зөвшөөрлийн тоо олширдог.Ордын хэмжээнд хайгуулын ажил бүрэн хийгдсний дараа ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг нэгтгэн нэг тусгай зөвшөөрөл болгон авах хүсэлтийг удаа дараа АМГТГ-ын Кадастрын албанд гаргасан боловч хууль эрх зүйн орчин байхгүй гэсэн шалтгаанаар татгалзсан хариу өгдөг нь тусгай зөвшөөрлийн тоог олон болгож харагдуулах нэг нөхцлийг бүрдүүлж байна.
Уг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад 1 тэрбум 089 сая ам.доллар шаардлагатай ба МАК анхнаас нь хайгуулын ажлыг шинэчлэн гүйцэтгэх, нөөцийг бүртгүүлэх, хүдрийн баяжигдах чанарын туршилт судалгааг хийлгэх, ТЭЗҮ боловсруулах, улмаар үйлдвэрийн тоног төхөөрөмжийг үйлдвэрлүүлэх, дэд бүтцийг бий болгох зэрэгт өдгөө 400 гаруй сая ам. доллар зарцуулаад байна.
Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Ашигт малтмалын тухай хуулийн 5.2 дахь заалтад “Төр өмчлөгчийн хувьд энэ хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй” гэж заасан.
Төр өөрийн өмчлөлийн баялгийг ашиглах, олборлох эрхийг тусгай зөвшөөрлөөр олгох, тусгай зөвшөөрлийн хугацаа болон түүнийг эзэмших, шилжүүлэх, цуцлах нөхцөлийг хуулиар тогтоох, мөн өөрийн байгууллагаар дамжуулж хуулийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих эрхтэй байдаг.
Өөрөөр хэлбэл, газрын хэвлий, түүний баялаг нь ямагт төрийн өмч тул аж ахуй нэгжид эзэмших, ашиглах эрх олгодог ба харин тэдний өмчлөлд өгдөггүй. Харин уул уурхайгаас олсон ашиг нь татвар хураамж хэлбэрээр төрөөр дамжин ард түмэнд хүрдэг нь дэлхий нийтийн жишиг билээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 5.5 дахь заалтын “хувьцааг төр эзэмшиж болох бөгөөд” гэсэн нь төр хувьцаа эзэмшихийн тулд эзэмших хувьцаанд дүйцэх хэмжээний хөрөнгө оруулалтыг тухайн төсөлд оруулах шаардлагатай гэсэн агуулга билээ.
Энэхүү заалтын дагуу “Монголын Алт” (МАК) ХХК нь 2013 оны нэгдүгээр сараас эхлэн Цагаансуваргын ордын төрийн эзэмшлийн хувь оролцооны талаар Монгол Улсын Засгийн Газартай хэлэлцээр хийж Цагаансуваргын төсөлд 350 сая 600 мянган ам. долларын хөрөнгө оруулалтыг төрөөс оруулах замаар төрийн эзэмшлийн хувь, хэмжээг 34 хувь байх тогтоолын төслийг Монгол Улсын Их Хуралд өргөн барьсан.
Засгийн газраас оруулсан саналыг Монгол Улсын Их Хурал өөрийн бүтцийн бүх шат дамжлага, дэгийнхээ дагуу хэлэлцээд Цагаансуваргын ордод төрийн эзэмшлийн хувь оролцоо байх шаардлагагүй гэсэн 54 дугаартай тогтоолыг 2014 оны долдугаар сарын 01-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан.
Өнөөдөр Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийн хүрээнд, түүний үг, үсэгт захирагдаж л Цагаансуваргын ордын тусгай зөвшөөрөл, стратегийн ордод эзэмших төрийн эзэмшлийн асуудал шийдэгдсэн гэдгийг хариуцлагатай мэдэгдэхийн хамт хэрэв ямар нэг булхай луйвар, хуйвалдаан байгаа гэсэн хардалт сэрдэлт байгаа бол Засгийн бүх эрх мэдлийг атгаж байгаа Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Та шалгаж болно.
Эдийн засгийн шууд үр өгөөжийн 2.5-2.6 тэрбум ам.доллар нь (1 тонн зэсийн үнийг 6591 ам.доллар гэж тооцох үед)төрд очих, нийт үр өгөөжийн 57-60 орчим хувийг татвар хураамж хэлбэрээр төр хүртэх Цагаансуваргын төслийн бүтээн байгуулалт Монголын улс төрийн популистуудын үйлдлээс шалтгаалж өмнөх парламентын үед ч гацсан, төр, засгийн дэмжлэггүйгээр хөрөнгө оруулалтын санхүүжилтийг татахаар ажиллаж байгаа гадаадын банк, санхүү, хөрөнгө оруулалтын сангуудтай энэ цаг мөчид хийж буй яриа хэлцэлд Таны үг эсрэгээр нөлөөлөх болно.
Сүүлийн 10 гаруй жилийн турш татвар төлөлтөөр эхний байруудад шалгарч ирсэн, улс, орон нутгийн төсвийн бүрдүүлэлтийн ачаанаас үүрэлцэж, импортыг орлох, экспортыг дэмжих бүтээн байгуулалтыг хийж, шинэ техник технологийг Монголдоо нутагшуулахаар ажиллаж байгаа үндэснийхээ аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг улс төржүүлэн, чуулганы хүндтэй индрээс Монголын нийгэмд болон хөрөнгө оруулалтын санхүүжилтийг шийдвэрлэх эсэхээ анхааралтай харж байгаа гадаад ертөнцөд санаатай муухайгаар харагдуулах болчимгүй үгийг Ерөнхий сайд Та хэлсэнд туйлын харамсалтай байна.
“Монголын Алт” (МАК) ХХК болон түүний хамаарал бүхий компаниудад ажиллаж, ажил амьдралаа залгуулж, Монгол улсынхаа хөгжилд өчүүхэн ч хувь нэмэр оруулах зорилгоор бие сэтгэлээ зориулж яваа мянга мянган ажиллагсад нь Монголын ард түмний нэгээхэн хэсэг билээ. Тэдгээр хүмүүс, хамт олонд Та хүндэтгэлтэй хандсангүй ээ.
Үндэсний аж ахуйн нэгжүүд нь байгалийн баялгаа ашиглах, эх нутагтаа бүтээн байгуулалт хийх, эргээд улс орондоо шинэ үйлдвэр, шинэ бизнесийн хөрөнгө оруулалт болгон үлдээх, хамгийн тэргүүний технологийг нутагшуулахад аливаа улсын Ерөнхий сайдууд бодлого, үг, үйлдлээр дэмждэг, тэдний үндсэн үүрэг ч ийм байдаг. Таныг ч гэсэн саяхан манай Евроблок, Евроцементийн үйлдвэрүүдтэй танилцахад манай хамт олон баярлаж бахдан харж байлаа.
Өнөөдөр гадны зарим компаниуд Монголын баялгийг ашиглаж, Монгол нутагт үлдээсэн юмгүй хамаг ашгаа аваад явж байхад дуугардаг улстөрчид байгаа бил үү.
Гэтэл улс орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр болж, эх орноо аж үйлдвэржүүлэх үйлсийн төлөө хөдөлмөрлөж буй үндэсний баялаг бүтээгчдэд элдэв хоч, хаяг зүүж, нүд үзүүрлэн гадуурхаж, олон нийтийн сэтгэл зүйг тэдний эсрэг хөглөн турхирч, хэт туйлширсан худал мэдээллийг цацах нь аж ахуйн нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагаанд ихээхэн хор хохирол учруулаад зогсохгүй Монгол Улсад чөлөөт зах зээл, ардчилал, хүний эрх, эрх чөлөө устаж, шударга хөдөлмөрөөр бий болсон баялгийг нийгэмчилсэн өмнөх тоталитар нийгмийн систем рүү шилжих нь гэсэн ойлголтыг төрүүлэхээр байна.
“МОНГОЛЫН АЛТ” (МАК) ХХК
Зочин 2018-12-03 66.181.182.81
Хангалттай л ухаж сэндийчлээ, дэлхий даахгүй баян болцгоолоо, одоо тжгээд яах гээд бгаа юм, болоо юм биш үү
Зочин 2018-12-03 112.72.11.121
Монголын баялаг болохоос МАКын баялаг биш гэдгийг л хатуу ойлго ашиглаж болно Гэхдээ монголчуудад очих өгөөж нь юу юм хэд нь байх юм танай компани ямар ашигтай ажиллах юм бүгд нээлттэй байх хэрэгтэй Номтойбаяраа татаж ав компаниа удирд ИХд хэрэггүй монголын ард түмний талд биш компанийхаа талд л ажиллана шүүдээ
Зочин 2018-12-03 139.5.219.83
tsagaan suvragiig bur 1960 ond ulsaas mengiig ni gargaad neetsiig ni togtooson ym bitgii hudalaa yri
зочин 2018-12-03 66.181.191.80
Новшийн Адгийн хөгийн атаархуу Монгол зан Монголыг Монголын томоохон группүүд хөгжүүлнэ гэдгийг мэддэггүй малууд гадны новшуудад хамаг юмаа алдаа байгаа мөртлөө Монгол компаниа элдэвлээд байдаг сонин зантай уул уурхайн компаниуд чадлынхаа хирээр ажиллаж улсад татвар төлдөг тэгэхэд хогийн нинжаанууд газар дэлхийг орвонгоор эргүүлээд ямар ч хариуцлага хүлээдэггүй шүү дээ
Зочин 2018-12-03 112.72.11.121
Хөгжүүлээч тэгээд чадахгүй байж өөрсдөө л баяжвал монгол улс хэнд хамаатай юм гэж боддог компаниуд л байдаг биздээ
ЭХ ХҮН 2018-12-03 66.181.161.88
ЭРСДЭЛЭЭ ӨӨРСДӨӨ ДААГААД ГЭЧИХЖЭЭ ..АЛБАТАЙ ЮУ ГАЗАР СИНДИЙЧЛЭЭД ҮНСЭН ТОВРОГ БОЛГОЖ БАЙЖ
Зочин 2018-12-03 66.181.161.88
ГАЗАР ДЭЛХИЙГЭЭ УХДАГ ХХК Л АЖИЛУУЛАРАА БОЛЬЧИХООЧ …ӨӨР ҮЙЛДВЭРЛЭЛ ХИЙЖ БОЛНО Ш ДЭЭ
Зочин 2018-12-03 103.26.194.114
erguu mal.min uul uurhaiga uhahgui.bol mongol uls hugjihgui
Zochin 2018-12-03 66.181.160.83
Nomtoi bayr l n**** bolhoos mak ch ok kampanlda
Зочин 2018-12-03 66.181.164.222
Цагаан суварга минь ТӨРД ИРЭЭРЭЙ. Манай дараагийн дарга нарт шахаа хийх ТОМ үйлдвэргүй болж байна. ЖДҮ жолдоод байна. ХУРАЙ ХУРАЙ
Зочин 2018-12-03 66.181.164.222
Цагаан суварга минь ТӨРД ИРЭЭРЭЙ. Манай дараагийн дарга нарт шахаа хийх ТОМ үйлдвэргүй болж байна. ЖДҮ жолдоод байна. ХУРАЙ ХУРАЙ
Зочин 2018-12-03 66.181.164.222
Дарга нар дансан дахь доллараа мартталаа баяжаад, америкт арван хаус аваад л, үйлдвэрийн скланданд кондоом шахаж МӨНГӨ хураагаад л манай ОЛОН дарга нарын ОРЛОГО НЭМЭГДЭЭД Л ТӨРИЙН ОРОЛЦООТОЙ УУЛ УУРХАЙН БОДИТ ЗУРАГ. ЭРДЭНЭТ, ОЮУТОЛГОЙ ДЭЭР НЬ ЦАГААН СУВАРГА НЭМЭГДЭХ ЮМ БАЙНА ДООО
ИРГЭН 2018-12-03 66.181.164.222
Дарга нар дансан дахь доллараа мартталаа баяжаад, америкт арван хаус аваад л, үйлдвэрийн скланданд кондоом шахаж МӨНГӨ хураагаад л манай ОЛОН дарга нарын ОРЛОГО НЭМЭГДЭЭД Л ТӨРИЙН ОРОЛЦООТОЙ УУЛ УУРХАЙН БОДИТ ЗУРАГ. ЭРДЭНЭТ, ОЮУТОЛГОЙ ДЭЭР НЬ ЦАГААН СУВАРГА НЭМЭГДЭХ ЮМ БАЙНА ДООО
Toroi 2018-12-03 217.114.169.246
Ugaasaa Ard tvmnii omch ter gantsaaraa ezemshij tomorrow esgvi xerev chi mongol xvn bol 1%ezemshix Eston Ard tvmen bussing n xuvaaj ezemshix estoi shvv odoo xanalaa ovoo ym xuraaj gadnii bankand xiisen blgvi tvvniigee idej btal vxex baulgvi dee .tor ulsdaa ogood ex xvniees garsan ex delxii deer gishgesen ym bol odoo bolloo
Toroi 2018-12-03 217.114.169.246
Ugaasaa Ard tvmnii omch ter gantsaaraa ezemshij tomorrow esgvi xerev chi mongol xvn bol 1%ezemshix Eston Ard tvmen bussing n xuvaaj ezemshix estoi shvv odoo xanalaa ovoo ym xuraaj gadnii bankand xiisen blgvi tvvniigee idej btal vxex baulgvi dee .tor ulsdaa ogood ex xvniees garsan ex delxii deer gishgesen ym bol odoo bolloo
Зочин 2018-12-03 183.177.97.14
Gazrinhaa hevliid baij baigee
Saruul uhaan 2018-12-03 188.143.49.252
hurelsuhiig demjij baina urd omno ni uurinhu alban tushaalig erh medelee ashiglan zorigtoi hudulj bsan yerunhii said ene uls turd baihgui baisan. MAK bol tsever luiwarchin dotoodiinh ch gelee uursduu bayjaad l Mongoliin huwi zayag atgasan 30 ger buld bgaa n unen shu dee. hun **** odoo ch ulsiin ih hurald baij bn yamr huchtei diildeshgui shuuh tsagdaag atgaj bga n haragdaj bna . aluurching ulsiin ih hurlaas huuj zailuulj etsegig n ilu ih shalgah heregtei Hurelsuhig demjij baina
Сайн эр 2018-12-03 104.143.209.100
Монголын КАПИТАЛИЗМ-ын лидер, үндэсний хөрөнгөтнүүдэд ер нь нүнжиг гээч юм бий гэж үү? Өгөөжгүй новшийн компаниуд … МАК тэдний л нэг. Тэгэхэд Японы Toyota, Hitachi г.м. Солонгосын Samsung, LG … дэлхийгээр дүүрэн пүүс компаниуд зөвхөн өөрсдийн хар амиа бодох нь байтугай, ядуу дорой бусад улс орнуудын олон арван сая иргэдийг амь амьдралтай нь залгуулж байна, атаархамаар …
zochin 2018-12-03 202.9.42.74
2014 on 7 sariin 1 n 54 r togtooliig bvh ard olniig bayr esloldorj anhaaral sarinsan hoiguur garsan gedgiig sana
хүн 2018-12-03 112.72.9.26
боловсрол мэдлэг дотортой хүн олдож л таараа. Тэр үед Нямтайшир гэдэг хүн сэргэлэн ухаантай байсан уу, залит этгээд байсан уу ийм хэмжээний лиценз олоод өөрийн нэр дээр болгоод авсан байгаан. Төр одоо энэ орд газрууд лицензнүүдээ буцаан авах хэрэгтэй. Төмөр нүүрээ үзүүлэх хэрэгтэй
хүн 2018-12-03 112.72.9.26
ер нь бол иймэрхүү лиценз эзэмшдэг бол ийм баян байж ийм их зүйл хийх нь зүйн асуудал. хэн ч хийх л байх. харин өөрсдөө олоод үйлдвэрлээд гаргацан юм шиг загнаж болохгүйшд. наад лицеиз гэдэг бичигтэй газарын чин доодох баялаг нь ард түмнийх. МАК алт эрдэнэс нүүрс үйлдвэрлээд газар дор булчаад тэрийгээ гаргаж ирээд байгаа юм шиг томрох юм. Одоо үе өөр болсон Монголын ард түмэн юм үзэж нүд тайлсан. энэ хэмжээний уурхайг удирдаад улсдаа орлого оруулаад ашигаа ард түмэндээ тараагаад явчих хэмжээний
Зочин 2018-12-03 172.58.92.213
Залхуу хүрмээр урт юм. Худалч хүний нээрээ их гэдэг шиг л урт юм.
Зочин 2018-12-03 69.193.25.50
Mongoliin ard tumen yum uzej nud tailsan gev uu? “hun” tany setgedlees harahad, ta lav yu ch uzeegui, nud tailaagui haranhui baih ajee.
oyunchimeg 2018-12-03 150.129.141.213
teneg huuteige l yrih heregtei de
Nomingoo 2018-12-03 139.5.219.106
Яг хажууд нь байсан SGS гээд Канадын хөрөнгө оруулалттай компани Монголд нүүрснээс олсон ашгаараа үйлдвэр барьж өгсөн үү? Ёстой жинхэнэ ухсан хар нүх үлдээгээд л хөрөнгө оруулагчид нь доллараа хүүдийлээд Монголоос арилж өгсөн. Цагаансуваргыг төр мэдэлдээ авбал бас л нэг тиймэрхүү зүйл болно. Мань мэтэд хүртээл ч үгүй. Төрийн томчууд л халаасаа сайн зузаатгаж авах байх даа. Харин үндэсний компани ажиллуулбал тэнд олон мянган монголчууд ажиллана, тэндээс дахин олон олон шинэ үйлдвэрүүд төрж гарна
Зочин 2018-12-03 202.70.34.89
Хамгийн гол нь "МАК" ХХК ганц ч орд олж илрүүлээгүй юм шүү. Дандаа улсын төсвийн хөрөнгөөр хайгуулыг нь хийсэн ордуудыг авсан байдаг юм.
Nomingoo 2018-12-03 139.5.219.106
Гадны компани ухсан хар нүх үлдээгээд л Монголоос гараад явчихна. Үндэсний компаниуд л олигтойхон томорч бойжиж байж энэ улс чинь хөгжинө. МАК Нарийнсухайтын ордыг ашиглаж эхлэхдээ 400 хүрэхгүй ажилтантай байсан. Нарийнсухайтын орлогоороо Цемент, Евроблокын төслүүдээ хэрэгжүүлж одоо 2000 залуус энэ компаниар овоглоод, тэдний ар гэрийн дор хаяж 10000 хүн энэ компаниас хамааралтай амьдарч байна. Ад түмэн ард түмэн л гээд байх юм энэ 10000 хүн чинь ард түмэн биш үү?.
Зочин 2018-12-03 202.9.43.249
Өнгөтэй өөдтэй гэсэн хэдэн кампаанаа их л ад үзэцгээдэг болж… Тэрнийг нь ерөнхий сайд нь хүртэл өөхшүүлээд л ….Коммунисм байгуулах гээд бараагүй , одоо Капитализмаа бас л барахгүй болтой догоо..
туул 2018-12-03 202.179.24.90
балгас болгоод хэд хуваагаад зарчихсан, нөхөн сэргээлт хийгээгүй, ер нь уурхайнуудыг ашиглаад ямар ч нөхөн сэргээлт хийлгүй орхидог, ямарч эх оронч сэтгэлгүй газар. Сулэнгийн Бугант, бусад газрууд, МАК-н бүх уурхай, бүх ИТА-г мэднэ, арай сэтгэлгүй.
туул 2018-12-03 202.179.24.90
1 компани стратегийн олон орд газрыг, улсын төсвөөр хайгуул хийсэн газруудыг эзэмшиж болохгүй. хайгуулын биш ихэнх нь ашиглалтын лиценз, стратегийн ордууд. гэтэл улсад ард түмэнд наалдах юм байхгүй. улсын төсөвт оруулсан гэж яриад байгаа мөнгөнүүд нь компани бүр төлөх ёстой эрүүл мэнд нийгмийн даатгал, татвар, газрын төлбөр, усны төлбөр гм мөнгөнүүд, тэдгээрийгээ ч бүрэн төлдөггүй. анх Заамар суманд Баянголын дэнжийн алтны том ордыг олборлож ашиглаж хөлжсөн. энэ ордыг ашиглаад нүх балгас
Зочин 2018-12-03 103.26.194.114
mal mim ymarch kompanid ashiglalt shuud olgodogui yum haiguulaar ugdiim.. uursduu hurungu zarj ashiglalt bolgodiim huulia sudalj hutsaj bai
gulug 2018-12-03 59.153.84.70
Nomt gulgiig turuus zailuulj TSAGAAN TSUBARGIIG ard tumen ug
111 2018-12-03 202.126.89.242
Mak kompany busad jijug company shig niigmiin daatgalaa ch buren tuldgui hungulult chuluulult edeldeg. Ali boloh tatvaraas bultdag. Iim hulgaichuudad uhuulah hereggui
123 2018-12-03 203.91.117.8
mak 400 say dollar oruuljee. sain bna , gehdee tor 360 sayiig ogwol 34 huwiig ezemshine gene. toroos haiguuliin ajild zartsuulsan zardliig odoogiin hanshaar tootsood 360 sayiin zoruug yrih huuli bna . za tohirohgui bol Hurts guain helseneer butsaagaad l awna biz. Olsloo gehgui , owdloo gehgui eum chini
Shudraga. 2018-12-03 202.126.89.179
Hodolj hodolmorloj uls eh orondoo boditoi horongo oruulalt hiij tatwar tataasaa tolood yuwj bga huwiin hewshilee yund ingene wee.
Mongol hvv. 2018-12-03 202.126.89.179
Ene vndesnii kompaniin ard 2000 n ajiltantai tednii ar ger ah dvv aaw eej geed bvgd l Mongol hvmvvs ajillaj Ami zuulgaa ene kompanias zogooj amidarcn yuwaa . Yugaad Mongol hvn vndesniihee kompaniin demjih setgelgvi bolcnihson ium be.Ulsdaa tatwar niigmiin daatgalaa tolood l yuwj bga jiriin Mongol hvmvvs bdag ium naana cnini.
Zochin 2018-12-03 203.91.115.39
h******. Naad n**** chin baahan huja ajilchid oruulj ireed bugdiig ni 1600 hyatad ajilchid oruulj ireed ajliin bairnii tulburuus ni uuruu said bhdaa chuluuj bsan n**** shdee
Irgen. 2018-12-03 202.126.89.179
Bidnii tsoohon mongolcnuud yusan cn emngeneltei bolcnhoow Dee oodoo negniigee tataj cnangaasan how jiw yurisan hiij bvteej yuwaa vndesnii geh todgoltoi aj ahuyin negjrvvgee yumar aimshiggvi daircn ungah gej ulairana we .Yug ingej ter oytolgoi ruugaa daircn cnadahuu.
иргэн 2018-12-03 202.9.43.42
төр 34 хувийг шууд эзэмших эрхтэй! Арабын хөгжсөн орнууд анх ямарч болзолгүйгээр төр нь 50-с дээш хувийг эзэмших эрхтэйгээр хөрөнгө оруулагч нарыг баялагаа эзэмшихийг, ашиглахыг зөвшөөрч байсан. 20,30 жилийн дараа яаж хөгжсөнийг дэлхий нийт бэлээхэн харж байгаа. Ард түмний өмч ийм л өгөөжтэй байх ёстой. Улс төрд орох болсон шалтгаан нь юу гэдэг нь ойлгомжтой шүү дээ!
Иргэн 2018-12-03 60.141.156.166
Цагаан суваргыг буцааж аваад оюутолгой шигээ гэрээ хийгээд өөрсдөө авилгаа аваад алга болох л санаатай байгаа биз .
ИРГЭН 2018-12-03 66.181.164.222
Дарга нар дансан дахь доллараа мартталаа баяжаад, америкт арван хаус аваад л, үйлдвэрийн скланданд кондоом шахаж МӨНГӨ хураагаад л манай ОЛОН дарга нарын ОРЛОГО НЭМЭГДЭЭД Л ТӨРИЙН ОРОЛЦООТОЙ УУЛ УУРХАЙН БОДИТ ЗУРАГ. ЭРДЭНЭТ, ОЮУТОЛГОЙ ДЭЭР НЬ ЦАГААН СУВАРГА НЭМЭГДЭХ ЮМ БАЙНА ДООО
иргэн 2018-12-03 66.181.191.47
Социализмын үед бүрэн баригдсан үйлдвэр энэ тэрээ хэдхэн ягаан цэнхэр тасалбараар өгчихсөн мөртлөө. Шинээр бүтээн босгож байгаа үйлдвэрийг хурааж авна гэдгийг ойлгохгүй бна. ТЭГВЭЛ БҮХ ХУВЬЧЛАГДСАН ЗҮЙЛЭЭ БУЦААЖ АВААД ТӨР АЖИЛЛУУЛААЧ. ЕРӨНХИЙЛӨГЧ ХУВЬЧИЛЖ АВСАН ҮЙЛДВЭРҮҮДЭЭ ТӨРД ӨГӨӨ.
иргэн 2018-12-03 66.181.191.47
Татвар төлж төсөв бүрдүүлдэг хэдхэн Үндэсний компаниа байнга гоочлох юм даа. 100% төр барьж өгсөн Эрдэнэт үйлдвэрээ хувьд алдчихаад үйлдвэр нь баригдаагүй ашиглаагүй байгаа ЦАгаан суваргыг төр аваад бариад ажиллуулах нь юу л бол гэж эргэлзэж байна даа. Гадаадынхны гарт байгаа моголын баялагийн лицензээ эхлээд авчихвал яасийм Хүрэлсүхээ
х** 2018-12-03 24.8.194.87
Хуцаа х** аа х**. Жирийн ард түмэнд боломжийг олгож чадаагүй. Энхбаярын үеэс арын хаалгаар , хахуул өгч баяжсан л******д. Төрөөс төрсөн баячууд. Нялдагшар балай Номгүйбаяр хүүгээ их хурлаас авч татаач ээ.
Зочин 2018-12-03 66.181.190.236
УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР ХАЙГУУЛЬ ХИЙГДЭЖ УГ ОРДЫГ НЭЭСЭН БОЛ УЛС 34 ХУВИЙГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙГЭЭР ЭЗЭМШИНЭ, ХЭРЭВ УЛС НЭМЖ ХӨРӨНГӨ ОРУУЛБАЛ ТҮҮНД НООГДОХ ТОДОРХОЙ ХУВИЙГ НЭМЖ ЭЗЭМШИНЭ. ТИЙМ Л ХУУЛЬТАЙ!!! ҮҮНИЙГ АВИЛГА АВСАН ЭЛДЭВ ТҮШМЭЛ, ХУУЛЬЧИД ЗАВХРУУЛЖ ТӨРИЙН ӨМЧИЙН ИЙМ ИХ ХӨРӨНГИЙГ МАК-д ЗАВШУУЛААД БАЙГАА ЮМ
Зочин 2018-12-03 184.96.252.146
Nomt etsegteigee xamt shaasan yumaa butsaaj uguu 1 l urt xudlaa medegdel xiixiin
Зочин 2018-12-03 66.181.190.236
УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР ХАЙГУУЛЬ ХИЙГДЭЖ УГ ОРДЫГ НЭЭСЭН БОЛ УЛС 34 ХУВИЙГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙГЭЭР ЭЗЭМШИНЭ, ХЭРЭВ УЛС НЭМЖ ХӨРӨНГӨ ОРУУЛБАЛ ТҮҮНД НООГДОХ ТОДОРХОЙ ХУВИЙГ НЭМЖ ЭЗЭМШИНЭ. ТИЙМ Л ХУУЛЬТАЙ!!! ҮҮНИЙГ АВИЛГА АВСАН ЭЛДЭВ ТҮШМЭЛ, ХУУЛЬЧИД ЗАВХРУУЛЖ ТӨРИЙН ӨМЧИЙН ИЙМ ИХ ХӨРӨНГИЙГ МАК-д ЗАВШУУЛААД БАЙГАА ЮМ
Lodoi 2018-12-03 66.181.160.52
Ednii ger buld ogsnoos gazriin hevliidee baij baig!!!Tanaih odoo bolson odoo toroos zailtsgaa!!!
Зочин 2018-12-03 213.162.72.246
Үндсэн хуульд заасан байгаа.
Байгалийн баялаг бүх ард түмний хөрөнгө!!!
Хэн нэгэн хүний эрх мэдэлд. Хэмжээлэшгүй их байгалийн баялагтай ордыг Лиценз нэртэй цаасаар. Нэг нэгэндээ тал засаж өгөж авч ирсэн нь. Шудрага бус АРДЧИЛАЛ болж байна.
Зочин 2018-12-03 66.181.190.236
УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР ХАЙГУУЛЬ ХИЙГДЭЖ УГ ОРДЫГ НЭЭСЭН БОЛ УЛС 34 ХУВИЙГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙГЭЭР ЭЗЭМШИНЭ, ХЭРЭВ УЛС НЭМЖ ХӨРӨНГӨ ОРУУЛБАЛ ТҮҮНД НООГДОХ ТОДОРХОЙ ХУВИЙГ НЭМЖ ЭЗЭМШИНЭ. ТИЙМ Л ХУУЛЬТАЙ!!! ҮҮНИЙГ АВИЛГА АВСАН ЭЛДЭВ ТҮШМЭЛ, ХУУЛЬЧИД ЗАВХРУУЛЖ ТӨРИЙН ӨМЧИЙН ИЙМ ИХ ХӨРӨНГИЙГ МАК-д ЗАВШУУЛААД БАЙГАА ЮМ
Zochin 2018-12-03 202.9.40.229
Ard tumen medej bga shuu hudlaa sain dur esgej yarih bichih hereggui. Chin shudarga unen odoonii niigemd bga bol ali hediin shorond zarlah bsan da.
Зочин 2018-12-03 69.193.25.50
Srd tumen bish, harin chi uuruu medehgui baina. Zuvhun uuriinhuu umnuus bichij sur.
Зочин 2018-12-03 202.21.106.107
Ерөнхий сайд хүн юмаа мэдэж яримаар юм. Таны энэ сул талыг мэдсэн гадаадын хөрөнгө оруулалт Монгол орж ирэхгүй дээ.
иргэн 2018-12-03 150.129.143.43
Хэзээ орж ирээд гиыгүүлчихээв?
Сайн эр 2018-12-03 104.143.209.100
Гадныхантай нийлж 30-аад жил тонууллаа. Гадаад өр л гэхэд 30 гаруй тэрбум доллар боллоо. Багадаад байна уу? Харин Хүрэлсүх сайд шиг зангарагтай байж, бүх төрлийн хулгайг зогсоочихвол … баяжсантай, хөгжсөнтэй л ижил болно.
борхүү. 2018-12-03 202.9.42.211
Наад Хүрэлсүх чинь ийм урт юм уншиж чадах уу?
Зочин 2018-12-03 103.26.195.92
ЕР НЬ БОЛ ҮНДЭСНИЙ ТОМ КОМПАНИУД УЛС ОРНОО АВЧ ЯВДАГ НОМТОЙ ЭНЭ КОМПАНИД АЖИЛЛАДАГ АЖИЛЧИД ТЭДНИЙ ГЭР БҮЛ ГЭЖ БАЙГАА ОЛОН ЖИЛИЙН ТУРШЛАГАТАЙ КОМПАНИАС АВААД ДАРАА БАС НЭГ НӨХӨР ЭСВЭЛ ГАДААДЫН ХО ЭСВЭЛ УЛС АВААДЭ РДЭНЭТ ШИГ ШАХААНЫ ГАЗАР БОЛНО Ш ДЭЭ ҮНДЭСНИЙ ХӨРӨНГӨТНҮҮД Л УЛСЫГ ХӨГЖҮҮЛНЭ ГЭЖ ТЭЭР ДЭЭР ДАНЗАН ХЭЛЖ БАЙСАН ОДОО БУЯН ЖАГАА ХЭЛЭЭД Л БАЙГАА ДАА ЕРӨНХИЙ САЙД МИНЬ АРД ТҮМНИЙГ ЗНДЭСНИЙ ХӨРӨНГӨТНҮҮДИЙН ЭСРЭГ УРХИРЧ ПРОЛЕТАРИЙН ХУВЬСГАЛ ГАРГАХ ГЭЭГҮЙ БИЗ ДЭЭ
Nomgvibayr 2018-12-03 66.181.178.239
Munguur zodood awsan odoo harin barigdchihlaa
Зочин 2018-12-03 139.5.217.28
тэр 2014 оны уих ын тогтоол бас цэцийн дүгнэлт 2 ыг чинь л гайхаад байгаам шүү дээ
ЗОЧИН 2018-12-03 66.181.187.127
МУУХАН АРГА ЯДСАН ЭНЭ МЭХИЙГ МОНГОЛЧУУД НОХОЙ МОРДОХ ГЭЖ НЭРЭЛДЭГ БИЛЭЭ.
САЙХАНБИЛЭГ 2018-12-03 49.0.218.25
ШУДРАГА БОЛ ШАЛГУУЛАХААС АЙХ ЮУ БАЙХАВ ШАЛГУУЛЧИХ МОНГОЛЧУУД ХАРЖ БАЙНА
Т 2018-12-03 46.87.102.152
Ер нь бол монгол компани эзэмшиж байсан нь хамаагуй дээр шуу.гадны компани авсан бол одоо олон сая доллар толж авна шуу дээ
zochin 2018-12-03 103.212.116.166
Huviin umchiig huuliar hamgaallaa geed ard tumnii umchiig huivaldaj zuvchuulj avah esgui
Мунзуй 2018-12-03 58.108.66.109
Номтойбаяр яаж топорыг авилгалдаж дэд сайд болсон оо дэлгэхэд л хангалттай унана шдээ, тэгээд тэр чигтээ НАМхЗ г яаж худалдаж авснаа дэлгэвэл топор зайлж харин номтыг шудрага гээд эргээд ард түмэн үнэлэх байлаа шүү дээ!!! Одоо нэг муу гоншигносон гомдол эрээд хаа холдох вэ дээ???