Талийгаачийн шүүх эмнэлгийн дүгнэлт гарчээ

Хуучирсан мэдээ: 2018.12.03-нд нийтлэгдсэн

Талийгаачийн шүүх эмнэлгийн дүгнэлт гарчээ

Талийгаачийн шүүх эмнэлгийн дүгнэлт гарчээ

Өнгөрсөн аравдугаар сарын 24-ний өдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн XV хорооны нутаг дэвсгэр “KH апартмент” хотхоноос загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ өндрөөс унаж амиа алдсан байдалтай олдсон билээ. Тухайн үед хэргийн газарт үзлэг шалгалт хийсэн цагдаа нар урьдчилсан байдлаар гаднын нөлөөгүй, амиа хорлосон байж болзошгүй гэсэн урьдчилсан дүгнэлт гаргаад байв.

Харин ар гэрийнхэн нь хэргийн урьдчилсан дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа бөгөөд гаднын нөлөөтэй байж болзошгүй гэж үзжээ. Гэхдээ талийгаачийг амиа хорлосон уу, эсвэл гаднын нөлөөтэй амиа алдсан уу гэдгийг шүүх эмнэлгийн дүгнэлтээр эцэслэн тогтоох юм. Ингээд шүүх шинжилгээний хоёр дахь албан ёсны дүгнэлт арваннэгдүгээр сарын 27-ны өдөр гарсан бөгөөд дүгнэлтийг талийгаачийн ар гэрийнхэнд танилцуулжээ.

Цагдаагийн байгууллагаас дүгнэлтийн талаар лавлахад “Шүүх эмнэлгийн дүгнэлтийн талаар мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм. Харин албан эх сурвалжийн мэдээллээр талийгаачийн ар гэрийнхэн нь цагдаагийн байгууллагад өргөдөл гарган шүүх эмнэлгийн дүгнэлтийн талаар мэдээлэл гаргахгүй байхыг хүссэн гэлээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
8
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж