Ардын Засгийг унагах гэсэн биш АН бүлэггүй болов уу?

Хуучирсан мэдээ: 2018.12.03-нд нийтлэгдсэн

Ардын Засгийг унагах гэсэн биш АН бүлэггүй болов уу?

Ардын Засгийг унагах гэсэн биш АН бүлэггүй болов уу?

Ардын Засаг бүтэн үлдсэн ч Ардчилсан нам УИХ-д бүлэггүй болох ирмэгт ирлээ. Засгийн газрыг огцруулах УИХ дахь МАН-ын бүлгийн 27 гишүүний саналыг УИХ-аар хэлэлцэхэд Ардчилсан намын бүлэг дэмжих ёстой байсан ч Ж.Батзандан, Л.Болд, Д.Мурат нар эсрэг санал өгсөн юм.  Энэ асуудалтай холбогдуулж, Ардчилсан намын дүрмийн хороо өнөөдөр /2018.12.03/ хуралдаж, Ж.Батзанданг намаас хөөх, Л.Болд, Д.Мурат нарыг 2020 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй, өнжөөх шийдвэр гаргасан. Эл шийдвэр хэрэгжиж эхэлснээр Ж.Батзандан бие даагчийн статустай болж, УИХ дахь Ардчилсан намын бүлэг наймуулаа ажиллах боломж байсан. Харин Л.Болд гишүүн бүлгээсээ гарах болсноо мэдэгдээд байна. Энэ нөхцөлд Ардчилсан нам УИХ-д бүлэггүй болох юм.

Хуульд зааснаар улс төрийн нам нь УИХ-д найман гишүүнтэй байж, бүлэг ажилладаг. Харин долоон гишүүнтэй болсон нөхцөлд бүлэг чадамжгүй болох юм.

Ийнхүү Ардын Засгийг унагах Ардын намынхны ажиллагаа эцэстээ Ардчилсан намыг УИХ-д бүлэггүй болгох нөхцөлд орууллаа.

УИХ-ын 2016 оны сонгуульд Ардчилсан намаас С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, З.Нарантуяа, Я.Санжмятав, Б.Наранхүү, Б.Пүрэвдорж, Ж.Батзандан, Л.Болд, Д.Мурат нар сонгогдсон юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж