Үгсийн сангаас “шударга ёс” гэдэг үгийг хасах хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2018.12.04-нд нийтлэгдсэн

ГАРЦ ҮГ

Үгсийн сангаас “шударга ёс” гэдэг үгийг хасах хэрэгтэй

Монголын нийгэмд засч залруулах, илүү сайжруулах олон зүйл бий. Тэр асуудал болгон шийдэл хүлээж байгаа. Энэ шийдлийг олоход дөхөм болох санал санаачилга гаргаж, олон нийтэд мэдээлсэн эрхмийн үг энэ буланд байх юм.

Э.Бат-Үүл

Э.Бат-Үүл

Монгол Улсын Баатар

“Хожмын түүхэнд "11-р сарын 30-ны хэрэг явдал" хэмээн нэрлэгдэх УИХ-ын чуулганыг харж суухдаа би, Молор-Эрдэнэ докторын "Монгол хэлний үгийн сангаас шударга ёс гэдэг үгийг хасах хэрэгтэй" хэмээн хэлсэн нь ямар гүн гүнзгий утгатай болохыг бодон бодон байлаа. Өнөөдөр манайд "шударга ёс" гэдэг үг харанхуй популистуудаас массыг ховсдоход зориулсан тэмдэгт болжээ!”

Эх сурвалж: baabar.mn

Naidalaa

Б.Найдалаа

ХҮН-ын дарга

“Шударга бус эдийн засгийн тогтолцоог бүхлээр нь нураахгүй бол жирийн иргэн, бизнес эрхлэгч шударгаар хөдөлмөрлөсөн ч ахиж дэвжихгүй байх байдгаараа байх нь. Хэрэв шимэгч эдийн засгаа нураагаад эрүүлжүүлж чадвал гурван хувийн хүүтэй зээл зорилтот бүлэгтээ ямар нэг арын хаалга, танил тал ашиглахгүйгээр хүрдэг болно. Хэрэв нийгэмд шударга ёс тогтвол бизнесийн орчин сайжирч, эдийн засгийн чадавх өснө. Ингэснээр багш, эмч нарын цалинг нэмэх эх үүсвэр бий болно. Цаашилбал, бизнесийн орчин, гадаадын хөрөнгө оруулалт, мега төсөл гээд хөдөлж чадахгүй, гацсан бүхий л салбарын ажил үйлчилгээ хэвийн голдрилд орж ажиллах болно.”

Эх сурвалж: Зууны мэдээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж