Соёл, урлагийг санхүүжүүлэгч хувь хүмүүсийг татвараас чөлөөлөх тухай хуульд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зурлаа. Ерөнхийлөгчийн гарын үсэгтэй хууль Оросын Засгийн газрын хууль тогтоомжийн албан ёсны цахим хуудсанд тавигдсан байна.
Шинэ хуулиар соёл, урлагийг санхүүжүүлэгч хувь иргэний орлогын /НДШ төлөгдсөний дараах орлого/ 30 хүртэл хувийн татварын хөнгөлөлт олгох эрхийг Оросын бүх засаг захиргааны нэгжид олгож байгаа юм. Санхүүгийн дэмжлэгийг төрийн болон орон нутгийн соёл, урлагийн байгууллага, мөн ашгийн бус байгууллага/сангуудад үзүүлсэн бол энэ хөнгөлөлт үйлчлэх юм.
Гэхдээ санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байгаа байгууллагыг бүс нутгийн болон орон нутгийн засаг захиргааны байгууллага тогтоох эрхтэй байх ажээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ