Дэлхийн II дайны нууц материалуудыг дэлгэв

Хуучирсан мэдээ: 2018.12.04-нд нийтлэгдсэн

Дэлхийн II дайны нууц материалуудыг дэлгэв

Дэлхийн II дайны нууц материалуудыг дэлгэв

ОХУ-ын Батлан хамгаалах яам дэлхийн хоёрдугаар дайны үеийн өмнө дэлгэгдэж байгаагүй нууц материалуудыг цахим хуудсандаа нийтлэн ил болгосон байна. Удахгүй тэмдэглэх “Нэр нь үл мэдэгдэх цэрэг”-ийн өдөрт зориулан эдгээр баримтыг дэлгэсэн байна.

Кремлийн ордны дэргэдэх нэр нь үл мэдэгдэх цэргийн дурсгалд зориулсан “Мөнхийн зул”-ыг 1966 оны арванхоёрдугаар сарын 3-нд асаасан. “Мөнхийн зул”-д дайны үед амь үрэгдсэн цэргүүдийн “Ахан дүүсийн оршуулга”-аас зарим талийгаачийн цогцсыг шатаан үнсийг энд оршоожээ. Батлан хамгаалах яамны Төв архивын баримтаар “Мөнхийн зул”-д оршоосон цэргүүд нь Крюково, Матушкино, Савелки, Большие Ржавки зэрэг тосгон суурингийн ойролцоо болсон тулаанд амь үрэгдсэн цэргүүд байх магадлалтай ажээ.

Мөн Москва орчмын тулааны голыг нугалсан 354 дүгээр буудлагын дивизийн байлдааны стратегийн баримтуудыг анх удаа дэлгэсэн байна. Энэ дивизийн тулаан нь хоёрдугаар дайны цаашдын хувь заяаг шийдэхэд гол нөлөө үзүүлсэн юм. Бас 1941 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдрөөр огноолсон 1199 дүгээр буудлагын хороог Улаан армийн давшилтын хэсэгт оруулах гараар бичсэн тушаалын эх хувийг нийтэлжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж