Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газарт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Хужирбулангийн 5-15 тоотод нас барсан хүн байна гэсэн мэдээлэл өнгөрөгч амралтын өдөр иржээ. Мэдээллийн дагуу НХЭГ-ын 111-р чиглэлийн эргүүлийн цагдаа ахлах ахлагч Д.Эрдэнэбат, ахлах ахлагч Б.Сүхбат нар хэргийн газар очсон байна. Очиход 45 настай, эрэгтэй Б-г түүний төрсөн хүү 23 настай, эрэгтэй Б –нь архи уулаа гэж маргалдан цамцных нь захаар боож амь насыг нь хохироосон байжээ. Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.
П.Наран
П.Наран