“Өмнөд Солонгос, Японы харилцаанд сэв суулгахыг хүсэхгүй байна” | News.MN

“Өмнөд Солонгос, Японы харилцаанд сэв суулгахыг хүсэхгүй байна”

“Өмнөд Солонгос, Японы харилцаанд сэв суулгахыг хүсэхгүй байна”

“Өмнөд Солонгос, Японы харилцаанд сэв суулгахыг хүсэхгүй байна”

Өмнөд Солонгосын Дээд шүүхээс арваннэгдүгээр сарын 29-ны өдөр Японы “Мицубиши” корпораци тус улсын иргэдийг албадан хөдөлмөр эрхлүүлснийхээ төлөө нөхөн олговор олгохыг шаардсан билээ. Үүнтэй холбоотойгоор Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин “түүхэн асуудал хоёр улсын харилцаанд саад учруулахгүй байхыг хүсэж байна” гэжээ. Тэрбээр Аргентинд болсон Их-20-ын уулзалтын дараа Шинэ Зеландад айлчлахаар нисэх үедээ онгоцон дотор хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн байна.

Тэрбээр түүхэн асуудлыг зохицуулах хэрэгтэй ч хоёр улсын ирээдүйн найрсаг харилцааг бодолцохын чухлыг онцлов. Өмнөд Солонгосын Дээд шүүхээс Японы “Мицубиши” корпорацаас нөхөн төлбөр олгох нэхэмжлэлийг гаргаснаас хойш Мүн Жэ Ин тус асуудлаар анх удаа байр сууриа илэрхийлж байгаа нь энэ юм. Японы Засгийн газрын зүгээс тэдний энэ нэхэмжлэлийг ор үндэсгүй гээд, эрс үгүйсгэсэн юм.

Тус мэдэгдлийнхээ үеэр Мүн Жэ Ин Их-20-ын чуулганы үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай уулзаж, ярилцсан зүйлээ сонордуулсан байна. АНУ-ын Ерөнхийлөгч, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унд өөрийг нь “сайн ханддагийг” , мөн хэлэлцэн тохирсон зүйл буюу солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах ажлаа бүрэн гүйцэлдүүлнэ хэмээн итгэж явдгаа дамжуулахыг Мүн Жэ Инээс хүссэн байна.

Түүнчлэн Өмнөд Солонгосын Засгийн газар Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уныг шинэ он гарахаас өмнө улсдаа айлчлахыг урьсан байна.

Эх сурвалж: NHK

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2018-12-03 66.181.166.196

Муусайн кимчинүүд хүний тус мэддэггүй өөдгүй хогнууд, мицибуши-гийн гайгүй хэдэн тэргийг хуулбарлаж байж л хюндай нь хөл дээрээ зогсоо биз дээ

Avatar

Зочин 2018-12-03 165.241.32.49

Солонгосын шүүхээс нөхөн төлбөр төлүүлэх шийдвэр гарсан хариуцагч нь "Мицубиши Корпораци" биш, "Мицубиши Хүнд Үйлдвэр" компани, хоёр тусдаа компанийг андуурахгүй шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж