“Самсунг” бол дэлхийн ухаалаг утасны зах зээлийн 20 хувийг дангаараа бүрдүүлдэг ухаалаг утасны хамгийн том үйлдвэрлэгч билээ. Харин Өмнөд Солонгосын прокурорын байгууллагад “Самсунг” корпорацийн нугалардаг, уян дэлгэцтэй ухаалаг утасны технологийг хулгайлан Хятадын хоёр компанид 14 сая ам.доллараар зарсан гэсэн гомдол иржээ.
Сөүлийн Сувон дүүргийн прокурорын газраас энэхүү хэрэгт холбогдуулан 11 хүнийг сэжиглэн шалгаж байгаа гэнэ. Тэдний гурвыг нь олж баривчилсан бол үлдсэн хүмүүсийг олоход интерполоос туслахаа мэдэгджээ. Хэрэгт холбогдоод байгаа хоёр компани болон хүмүүсийн нэрийг одоохондоо нууцалж байгаа юм. “Самсунг” корпораци энэхүү технологийг зургаан жилийн турш судлан хөгжүүлсний эцэст ийнхүү амжилттай болсон бөгөөд нийт 130 сая ам.долларыг зарцуулсан байна.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ