Катар улс ОПЕК-оос гарна

Хуучирсан мэдээ: 2018.12.03-нд нийтлэгдсэн

Катар улс ОПЕК-оос гарна

Катар улс ОПЕК-оос гарна

Катар улс Газрын тос экспортлогч орнуудын холбоо буюу ОПЕК-оос ирэх 2019 оны нэгдүгээр сарын 1-ээс гарах болсон тухай тус улсын Эрчим хүчний яамны сайд Саад ал-Кааби өнөөдөр /2018.12.03/ мэдээллээ. Тус шийдвэрийг Катар улсын олон улсын тавцан дахь үүргийг илүү өргөжүүлэх урт хугацааны стратегийн төлөвлөгөөний үр дүнд гаргасан хэмээн мэдэгдсэн байна.

Катарын Эрчим хүчний яамны сайд

ОПЕК нь 1960 онд байгуулагдсан, газрын тос экспортлогч 15 улсын Засгийн газар хоорондын олон улсын байгууллага юм. Жил бүр гишүүн орнуудын газрын тосны салбарын сайд нар Вена дахь төв байранд хуралддаг бөгөөд үүгээр гаргаж байгаа шийдвэр, түүнийг хэрэгжүүлсэн үйл ажиллагаа нь дэлхийн эдийн засагт ихээхэн нөлөө үзүүлдэг билээ.

Тус байгууллагын гол зорилго нь гишүүн улсуудынхаа газрын тосны салбар дахь бодлогын зохицуулан, нэгтгэх, дэлхийн зах зээл дээр газрын тосны үнийг тогтвортой байлгах, газрын тосны нийлүүлэлтийг хангах зэрэг юм.  Харин сүүлийн жилүүдэд ОПЕК-ийн салбартаа үзүүлэх нөлөө нь багасаж, АНУ, ОХУ, Саудын Араб тэргүүтэй орнууд дэлхийн газрын тосны нийлүүлэлтэд давамгайлах болсон билээ. Өөрөөр хэлбэл, дэлхийн газрын тосны зах зээл тус байгууллагын хяналтаас гарч байгаа юм.

Эх сурвалж: Business-standard.com

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж