“С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нарыг АН-аас зайлуулна”

Хуучирсан мэдээ: 2018.12.03-нд нийтлэгдсэн

“С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нарыг АН-аас зайлуулна”

“С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нарыг АН-аас зайлуулна”

Ардчилсан намын Үндэсний дүрмийн хороо өнөөдөр хуралдан тус намаас УИХ-д сонгогдсон гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Д.Мурат нартай холбоотой шийдвэр гаргаснаа зарласан. Тус шийдвэрээр Ж.Батзанданг намаас хөөж, Л.Болд, Д.Мурат нарын сонгуульд өрсөлдөх эрхийг дөрвөн жилээр хассан. Намаасаа улс төрийн шийтгэл сонссон гишүүд өнөөдөр /2018.12.03/ үдээс хойш мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Ж.БАТЗАНДАН:

Улс төр халуун байна. Ордон дотор улс төрийн тэмцэл өрнөж байна. Энэ тэмцэл нь Монголын түүхийн эргэлтийн онцгой чухал үйл явдал гэж харж байна. Өнгөрсөн Баасан гаригт 30 гэр бүл ялах уу, 3 сая Монгол ялах уу гэдэг тэмцэл болсон. МАН-ын бүлгийн хуваагдал шиг АН-ын бүлэг хоёр хуваагдсан. МАНАН-ийн төрийг дэмжиж 30 гэр бүлийн талд АН-ын хэсэг нөхөд саналаа өгсөн.

Эх орончдынхоо талд, шударга бус хонгилыг бий болгосон хүмүүсийг эсрэг, МАНАН-гийн эсрэг АН-аас гурван гишүүн Засгийг унагаахгүй гэж санал өгсөн. Тэгвэл өнөөдөр АН-ын дарга МАНАН-гийн бүлэглэлийг дэмжээгүй гурван гишүүндээ хариуцлага тооцсон гэж манай намын удирдлага өнөөдөр мэдэгдэл хийлээ. Эрүүл ухаантай байгаадаа  л гэж бодлоо. Намын бүлгийн дээрх шийдвэрийг би ойлгохгүй байгаа. МАНАН-гийн бүлэглэлийг дэмж гэсэн намын даргын тулгалтыг би дэмжээгүй учраас өнөөдөр намаасаа хөөгдлөө. Гэхдээ Монголоосоо хөөгдөөгүйдээ би баярлаж байна. Тун удахгүй МАНАН-гийн толгойлогч УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулна. 40 гишүүний бойкот үргэлжилнэ. Тун удахгүй МАНАН-гийн халаасанд орсон С.Эрдэнэ, Д.Эрдэнэбатыг АН-ын удирдлагаас нь  зайлуулах ажил орон даяар эхэлнэ. МАНАН-гийн төлөөлөгч С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат хоёр өнөөдөр АН-ыг булшилж байна. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. АН шинэчлэгдээгүй байна. АН-ыг шинэчилсэн гэж С.Эрдэнэ хуурмаг баг зүүсэн байна. АН-ын шинэчлэлд би гар бие оролцож, АН-ын эв нэгдлийн төлөө зүтгэсэн. Би ардчиллын төлөө зүтгэсэн. Харамсалтай нь, би буруу зүйл рүүгээ зүтгэсэн гэдгээ ойлголоо. Би МАНАН-гийн төлөө зүтгээгүй ээ.  Намын хууль бус шийдвэрт захирагдах эрх бидэнд байхгүй. Би АН-ынхаа мянга мянган гишүүдтэй хамт байх болно. Өнөөдрөөс намынхаа шинэчлэлийг эхлүүлнэ.

УИХ-ын гишүүн Л.БОЛД:

"Өнгөрсөн Баасан гаригт Монгол Улсад эрх чөлөөний  хувьсгал болсон. Засгийн газрыг огцруулах асуудал МАНАН-гийн тогтолцооны дотоод хагарал, бүлэглэлийн дотоод тэмцэл. Үүнд АН ямар ч хамаагүй. Би өнөөдрийн шийдвэрийг хараад гутарч байна. АН ардчилсан биш коммунист нам болжээ. Энэ нам Монгол Улсыг тонож байгаа МАНАН-гийн халаасны нам болсон гутамшгийг би харлаа. Бид хоёр ард түмнийхээ төлөө саналаа өгсөн. АН бүлэгтэйгээ үлдэхийн тулд Ж.Батзанданг хөөж, намайг үлдээж доромжиллоо. Би АН-ын бүлгээс гарна гэдгээ мэдэгдэж байна. Би намаа шинэчлэх хөдөлгөөнд гар бие оролцох болно” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
77
ЗөвЗөв
17
ТэнэглэлТэнэглэл
9
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж