ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар дөнгөж сая Төрийн ордонд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "ЗТХ-ийн сайд Я.Содбаатар ёс зүйн хариуцлага хүлээж, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгснийг шийдвэрлэж Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр хүргүүлж байна. Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх мөн томилох үйл явцыг Ерөнхийлөгчтэй зөвшилцдөг хуулийн заалттай. Хоёрдугаарт, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ажиллаж байгаа Засгийн газраа огцруулах санал гаргасан. Тиймээс Ц.Цогзолмааг мөн үүрэгт ажлаас нь чөлөөлүүлэх саналыг мөн Ерөнхийлөгчид хүргүүлж байна" гэлээ.
Холбоотой мэдээ