ТЭРСЛҮҮ ҮГ: Монголын багш нар уншихыг хориглоно | News.MN

ТЭРСЛҮҮ ҮГ: Монголын багш нар уншихыг хориглоно

Хуучирсан мэдээ: 2018.12.03-нд нийтлэгдсэн

ТЭРСЛҮҮ ҮГ: Монголын багш нар уншихыг хориглоно

ТЭРСЛҮҮ ҮГ: Монголын багш нар уншихыг хориглоно

Найман настай жаал хүү ангийн дарга болохын тулд мянган төгрөг тараасан тухай Де факто Жаргалсайхан жиргэжээ. Бидний л залгамж халаа л даа. Ирээдүйгээ бид нэг иймэрхүү маягаар бэлтгэж байгаа гэсэн үг.

Хутга тавилгүй тахиа зооглож, хундага тавилгүй шампанск уудаг сар эхэлжээ. Өнөөдрөөс эхлээд он дуустал монголчууд бүтэн сарын турш шилдгүүдээ уралдаж тодруулна. Цэцэрлэгийн багачуудаас эхлээд ахмадын байгууллага хүртэл. Томчуудын хувьд шилдгүүдээ тодруулах нэрээр ананастай тахиагаа идэж, архидан согтуурдаг юм байгаа биз гэхнээ айлын жаахан хүүхдүүдийг  “шилдэг”, “шилдэг бус”-аар ангилан ялгамааргүй байна. Гэтэл  улсынх нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар нь “шилдэг хүүхдүүд”-ийг ангилан ялгаад оруулдаг шинэ жилд оролцож, баяр хөөр болоод явах жишээтэй. Шилдэг болсон хүүхдүүдэд сайхан  байдаг байх. Харин шилдэг бус хүүхдүүдэд ямар мэдрэмж төрдгийг  төсөөлөөд үз.

Шинэ жил болгоноор тодруулдаг шилдгүүдийнхээ тоогоор Монгол дэлхийд нэгд жагсч мэдэх юм. Даанч улсынх нь хөгжлийн тоон үзүүлэлт шилдгүүдийнхээ тоотой урвуу хамааралтай. Гэсэн мөртлөө цахим гадуурхалтыг зогсооё гэж өнгөн дээрээ гоё ярих томчууд хичнээн олон байдаг гээч. Үйлдэл гэвч, эсрэг.

Хүүхдүүд хамгийн их сэтгэл санааны дарамтад өртөж, ангилан ялгаварлалтад өртдөг орчин бол сургууль. Ангийн багш нь хүүхдүүдээ сайн, муугаар нь ялгаад эхлэхээр сурагчид багшийгаа дуурайна, нэгийгээ гадуурхана, шоолно, шоглоно. Ангийнхандаа гадуурхагдсан хүүхэд  хичээлдээ дургүй болно. Бүр амиа хорлосон жишээ ч олон бий.

Тэгэхээр багш нарын хандлага шавиа амьдралаас татгалзахад хүргэж байна уу гэдгийг бодоод үзэхэд гэмгүй. Цагдаагийн байгууллагын өгсөн мэдээллээр 2012-2018 оны хооронд 100 гаруй хүүхэд сэтгэл гутрал, гадуурхал, хүчирхийлэл, дарамт шахалтаас үүдэлтэйгээр амиа хорлосон тоо баримт бүртгэгджээ. Хүүхэд амиа хорлоход шууд биш гэлээ ч шууд бус утгаараа багш нарын хандлага, ялгаварлалт багагүй нөлөөлдөггүй гэвэл худлаа болно.

 Сурагч нь яагаад хичээлдээ идэвхгүй болсныг асууж, сэтгэл санаагаар нь дэмжих багш нар бараг байхгүй. “Танай хүү болохгүй байна” гэж эцэг эхчүүдийн чихнээс хонх уяхаасаа гадна “миний шавь яагаад миний хичээлд дургүй байна вэ” гэдгийг олоод харчих нүд Монголын багш нарт байдаггүй. Хичээлээ асуухад нь "түрүүнд заагаад өгчихсөн анхаарахгүй өнгөрсөн бол хохь чинь" гэх маягтай хүүхдүүдтэйгээ харилцдаг бага ангийн багш нар цөөнгүй. Хүүхэд мэдэхгүй зүйлээ багшаас асууж байвал харин ч баярлах ёстой биш үү.

Ангийн найзуудынх нь өмнө элдэв янзаар доромжилж, загнах нь хүүхдийн хувьд “хүчирхийлэл” гэдгийг багш нар мэддэг, ойлгодог байх ёстой.  Гэтэл сурагчаа сэтгэл санааны дарамтад оруулах нь хүчирхийллийн нэг хэлбэр гэдгийг мэддэг багш Монголын боловсролын салбарт хэд байгаа бол?

Зөвхөн олимпиадын амжилт, сурлагын дүнгээр хүүхдээ үнэлдэг багш нар маш олон. Багш нь заасан хичээлээ хүүхэд нэг бүрт ойлгуулах нь чухал болохоос уралдааны морьд бэлтгээгүй гэдгээ харамсалтай нь, хэзээ ухаарах вэ?

Олимпиад болгонд оролцдог нэгэн хүүг сайн мэднэ. Эцэг, эх нь, багш нь хүртэл чи олимпиадын аварга, онц сурдаг шилдэг хүүхэд гэсэн ойлголтыг ойн тоонд нь хүртэл ойлгуулчихсан. Шинэ жил болгоноор “шилдэг хүүхэд” болгоно. Ангийн дарга гэсэн сэтэр зүүлгэчихнэ. Нөгөө хүү ч “би шилдэг” гэсэн ойлголттой. Энгэрээрээ дүүрэн одон медальтай. Тааруухан сурдагтаа эрэлхүү. Ийм л хүүхдүүдийг Монголын багш нар бэлтгэж өгдөг. Тиймээс монголчуудын дийлэнх нь нэг хувиа хичээсэн атаархуу зантай болж өсдөг.

Гэтэл амьдрал дээр олимпиадын аварга болгон мундаг, сайн, шилдэг  хүн болдоггүй. Хүүхэд бүхэн олимпиадын аварга, онц сурдаг ч байх ёсгүй. Хүүхэд бол хүн болох ёстой. Багш нарын цалингийн үнэлгээ, боловсролын тогтолцоон дахь сайн, муугийн хандлагаа өөрчлөхгүй бол “эмгэгтэй боловсон хүчин”-үүд энэ улсын ирээдүй болж байна шүү.

Ангийн дарга заавал онц сурдаг, олимпиадын аварга байх ёстой гэсэн ойлголт Монголын багш нарын толгойноос авч хаяагүй цагт сургуулийн орчин дахь хүчирхийлэл байсаар л байна. Шавь болгон чинь  аз жаргалтайгаар хичээлдээ ирж байна уу, багш нараа. Тэд хичээлээ таслаад, хийхгүй байвал  тэр ажилд та тэнцэхгүй байна гэсэн үг. Учир нь, хүүхэд бүхэн баяр хөөртэйгөөр сурах эрхтэй.  Тэд шилдэг хүн биш, бие хүн болж төлөвших ёстой юм.

Ж.ЭРХЭС

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-12-03 103.14.36.6

Эцэг эхийн зөвлөлөөр дамжуулсан буюу шууд нэхсэн мөнгийг нь л өгчих, тэгээд танай хүүхэд хамгийн сайн, шилдэг бүр хамгийн шилдэг нь болно ккк

Avatar

Зочин 2018-12-03 73.231.128.120

Хөөрхий дөө, ийм юм бичиж суух гэж.
Муу багш байдаг ч сайн нь бас байдаг юм шүү. Ж.Эрхэс юм сураагүй, олимпиадын аварга болоогүй нь багшаас бус өөрөөс чинь л шалтгаалсан шүү дээ.

Avatar

Зочин 2018-12-03 66.181.182.23

Одоо багш нар өөрсдөө боловсрох цаг нь болсон

Avatar

tooroi 2018-12-03 66.181.180.155

bodit baidlaas hol zurjee. odoo yadag bolson geech. hicheel hiideg negnee uzen yddag bolson. muu zuilees holuur yvdag negnee bur uzen ydna. surgeeree muu zuild suraltsaj terneesee taashaal avdag.bi hundaga arhi uuj chaddaggyigeesee bolood bainga gaduurhagddag jiriin neg bagsh baina.

Avatar

Зочин 2018-12-03 64.119.24.91

багш нар боловсорч ёс зүйтэй баймаар байна шүү үнэн зүйл бичжээ

Avatar

Зочин 2018-12-03 202.9.41.112

jinxene setgvvlch gyarxai sydaljee

Avatar

Мөөрнө биз 2018-12-03 202.9.42.253

Хоёр чавганцын данх цайны яриаг үнэн гээд итгэчихсэн сэтгүүлч вэ? Ийм чадваргүй хүмүүс энэ сайтыг гутааж байна дөө

Avatar

Зочин 2018-12-03 64.119.21.109

Ганц сургууль руу дайраад яах вэ.Багш нар сайн нэртэй биш.угаасаа энэ гажиг чинь соц үед ч байсан.Дээрээс эхлээд бүгд л ийм ангилан ялгалтанд ордог биздээ.том жижиггүй.одоо шинэ жилээр бүр тодорно.

Avatar

ялгаварлан гадуурхах нт муу үр дагавартай бөгөөд хүүхдийг хар багаасаа бусдыг ялгаварлан гадуурхахад сургадаг. 2018-12-03 202.126.89.10

мартана гэдэг чинь маниас өмнө байсөн гэж манай монголчууд өөрсдийнхөө хэнэггүй байдлыг өмгөөлдөг. Тийм ээ.Үнэн. Аль социализмын үед одоогоос 42 жилийн өмнө намайг 1 дүгээр ангид байхад манай ангийн багш 1 хүүг хамт нэг ширээнд суудаг онц сурдаг охиноос салгаж өөр ширээнд суулгахад тэрээр шинэ ширээнийхээ охиныг зодоод уйлуулсан.Яагаад чи энийг зодож байгаа юм гэж багш асуухад хүү "" би энэ муутай суухгүй.Ж-/өмнө нь хамт нэг ширээнд сууж байсан онц сурдаг охин/-тэй сууна" гэжээ. Бид хүүхдийг

Avatar

Магадгүй 2018-12-03 202.9.42.194

Тийм зүйл байдаг байж магадгүй гэхдээ ямар судалгаа байна. Тэр ч бас чухал шүү.

Avatar

Б. Мөнхбаяр БГД 13-Р хорооны иргэн 2018-12-03 202.126.89.55

Ганц 13-р сургуулийг тийм юм болов уу гэсэн нийтээрээ тийм юм байжээ. Манай хүүхдийн багш нь яриад яамнаас шалгалт ирнэ хүүхдээ өнөөдөр хичээлд нь битгий явуулаарай би ижил нэртэй хүүхэд оруулна гэвэл яах уу. Би яах гэж татвар төлдөг билээ уйлмаар. Одоо миний дугаарыг аваад залгаад ороод ирэх хоншоортой БСШУЯамын хүн байхгүй цагт энэ мөд засрахгүй байх өө маш цөөн тооны сайн багш нар байгаа гэхдээ удахгүй дуусах байх ийм тааруу хүмүүсийн хажууд гутрах байлгүй

Avatar

сэтгүүлч та заавал унш 2018-12-03 64.119.26.185

Мэдээллийг бичихдээ хэр зэрэг судалгаа нотолгоонд тулгуурлав? Хэдэн сургуулийн хэдэн сурагч сургууль завсардаад тэдний хэдэн хувь нь багш нарын ялгаварлан гадуурхалтаас үүдэв? Сэтгүүлч хүн судлаад, нотолгоо баримт гаргаж ирээд, асуудлаа дэвшүүлдэг байх. Хов жив бүү баз. Ар гэрийн амьдрал хэцүү гээд хичээлээ таслах сурагчаа машин хөлслөн авчирч шалгалтанд нь оруулж төгсгөсөн багшийн жишээ олон. Нэгнийх нь барааныг нийтэд нь бүү нял. Шүүмж бичмээр аядахаараа л "багш"-ийг бариад авах болж.

Avatar

Х Батсайхан БГД-14-р хороо иргэн 2018-12-03 202.131.244.210

Би дээр мэдээлэлтэй танилцаад энэ сэтгүүлч яг голыг нь олоод бичсэн байна үнэхээр Багш нар дотор багагүй нэг хэсэг нь хүүхдийн төлөө ажлаа хийхгүй зөвхөн цалин мөнгө яриад нийгмийн өмнө хүлээх хариуцлагаа мартаж байна. Одоо хэцүү болж юм бүхэн мөнгөөр хэмжээд байх болж Манцуутай мисс гэх юм үнэхээр тийм юм болов уу? гэхээр тэдэн төгрөг өглөө шатчихлаа…. цаашаа явсаар байгаад мөнгөтэй дарга мөнгөтэй сайд мөнгөтэй гишүүн болж хуираад байх боллоо. мөнгөгүй юм алга. энэ д бодлогоү зөв хийе

Avatar

БНМАУ-н иргэн 2018-12-03 103.111.68.3

Дэлхий даяаараа сургалтын системээ хөгжүүлэх арга зам хайж байхад манайх харин хэрхэн боловсролын системийг муутгаж доройтуулах вэ гэдэг дээр онцгой анхааран ажиллаж байна, Ямар ч бодлого алга, авах юм нэг ч алга харамсалтай л байна даа яаж хүүхдүүдээ сургуульд явуулна да нээрээ, Цэрэг, цагдаагын тоог бол нэмнэ гээд байгаамаа бас, анхнаас нь хүүхдийг зөв хүмүүжүүлж чадвал том болоод хэрэг төвөгт орооцолдсон буруу хүн гарч ирэхгүй нь лавтай… яагаад бэлэн загварууд байхад бид ийм муу хөгжилтэй

Avatar

Ахмад багш 2018-12-03 202.9.40.2

Шүүмжлэл маш зөвөө.Хүүхдийг хүн болгож төлөвшүүлэх нь чухал асуудал.Багш нар хүүхдийн хичээл таслалтын шалтгааныг олохоосоо өмнө ууралж загнахаа урдаа барих тун буруу.Ар гэрийн асуудалтай эсвэл багшийн болон үе тэнгийнхнийхээ дарамтанд орсон хүүхэд л хичээл тасалж сурлагаар хоцрогддог.Хүүхэд ойлгоогүй юмаа асуувал багш баярлах ёстой.Суръя гэсэн хүүхэд л асуудаг.Сурах сонирхолгүй хүүхэд юу ч асуудаггүй зөвхөн цаг нөхцөөх л зорилготой ирдэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж