Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нэгдүгээр багийн нутаг Орхон голд 53 настай, эрэгтэй Г нь энэ сарын 12-ны өдрийн 17:00 цагийн орчимд осолдсоныг аймгийн Онцгой байдлын газраас Аврах отрядын долоон албан хаагч, нэг машинтай эрэн хайж байна.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар хошуу Оросын гарам гэдэг газарт усанд хүн осолдсон дуудлага иржээ. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах отрядын есөн албан хаагч очиж 23 настай, эмэгтэй Ү, 20 настай, эрэгтэй А, 20 настай, эмэгтэй М нар усанд осолдсон байсан аж. Иргэн М-г авран эмнэлгийн анхны тусламж үзүүлэн эмнэлгийн байгууллагад шилжүүлжээ. Харин иргэн А, Ү нарын цогцосыг гаргаж дүүргийн Цагдаагийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн аж.
П.Наран
Зочин 2010-07-14 115.42.240.195
Хүний зүй бус хорогдолоо гэж Дайнд орж байгаагаас л илүү их хүн л манайд үхэх юм АНУ гэхэд л Афган Иракийн дайнд л 6 жилийн дотор 2000 гаруй цэргээ алдсан байх юм Гэтэл манай Монгол жилийн дотор 800 гаруй хүн хөлдөж усанд унаж тогонд цохиулж архинд хордож хүнд алуулж дээрэмдүүлж хүчиндүүлж амиа алдах юм Бид чинь тийм л олуулаа юм байх даа