УЛААНБААТАР ХОТЫН ЦАГ АГААР
Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 31-33 градус, бусад хэсгээр 27-29 градус, өдөртөө 18-20 градус хүйтэн байна.
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
09.00
- АТГ-ын Олон нийтийн төвд "Монгол Улс дахь авилгын нөхцөл байдал: Судалгаа, шинжилгээ, анализ" сэдэвт онол, практикийн хурал болно. Холбоо барих утас: 80750912
- "Улаанбаатар хотын хөрсний доройтол ба эрүүл ахуй" сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг Блю скай кочид буудлын 3 давхарт Топаз танхимд болно. Холбоо барих утас: 88117728
- Сэтгүүлч, хуульчдын ээлжит хэлэлцүүлэг Эрх зүйн боловсролын академид болно. Холбоо барих утас: 97070709
09.30
- ХХААХҮЯ-ны хурлын танхимд "Хонины махны ашиг шим, экспортыг нэмэгдүүлэх боломж" сэдэвт бага хурал, хэлэлцүүлэг эхэлнэ.
09.45
- "Хөдөлмөр эрхлэлтийн форум-2018" Туушин зочид буудлын Соёмбо танхимд болно.
10.00
- Өргөдлийн байнгын хорооны ажлын хэсэг түрээсийн орон сууцны /Буянт ухаа-2/ барилгын ажлын явцтай танилцана
- МУИС-ийн 1-р байранд /Дугуй заал/ МУИС болон Ажил олгогч байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Ажил олгогч ААН-ийн удирдлага хүний нөөцийг шинэ мэдээ мэдээллээр хангах, Оюутны Карьер Хөгжлийн төвийг байгуулах, оюутнуудыг цагийн болон урт хугацааны ажилд зуучлах гарцыг нэмэгдүүлэх зорилготой уулзалт хэлэлцүүлэг болно.
11.00
- “Арцат апартмент”-д “Ардчиллын өргөө II” байрны шав тавих ёслол болно
12.00
- MN-Мэдээллийн төвд Нийгмийн бусармаг бүхэнтэй эмэгтэйчүүд хамтарч тэмцэхээр дуу хоолойгоо нэгтгэж байгаа талаар Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос мэдээлэл хийнэ.
- МУИС-ийн 1-р байранд /Дугуй заал/ МУИС болон МСНЭ хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэнэ.
14.00
- Эрүүл мэндийн яамандээр ҮАГ-аас 2017 оны санхүүгийн тайлангийн аудитаар өгсөн акт, албан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг танилцуулах үйл ажиллагаа болно. Холбоо барих утас :88059005
16.00
- “Берлин хотын өнөөгийн хөгжил” арга хэмжээг Новотел Зочид буудалд зохион байгуулна. Арга хэмжээний үеэр МИАТ ТӨХК болон Берлин-Бранденбург Нисэх онгоцны буудлын хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулна.
ТӨРИЙН ОРДОН
09.00
- Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.
14.00
- Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.
Холбоотой мэдээ