Галт тэрэг, суудлын автомашин хоёр мөргөлджээ

Хуучирсан мэдээ: 2018.12.03-нд нийтлэгдсэн

Галт тэрэг, суудлын автомашин хоёр мөргөлджээ

Галт тэрэг, суудлын автомашин хоёр мөргөлджээ

Нийслэлийн Багахангай дүүргийн нэгдүгээр хороо "Багахангай" өртөөний олон улсын чанартай төмөр замын хаалтгүй гарман дээр галт тэрэг, суудлын автомашин хоёр мөргөлдсөн осол арваннэгдүгээр сарын 30-ны өдөр гарчээ. Улаанбаатар хотоос Багануур чиглэлд зорчиж байсан “Улаанбаатар төмөр зам” ХХК-ийн 3106 дугаартай зүтгүүр /56 чиргүүлтэй/ иргэн Э-ын Хонда-Пит загварын автомашиныг мөргөсөн байна. Ослын дуудлагын дагуу Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид цаг алдалгүй очиж шуурхай ажиллан 15 минутын дотор автомашины төмөр хийцэд хавчуулагдан хүнд гэмтсэн иргэн 28 настай эрэгтэй Л, 28 настай эрэгтэй А нарыг гаргаж эмнэлгийн байгууллагад, хэргийн газрыг цагдаагийн байгууллагад тус тус  хүлээлгэн өгчээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж