Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацын газар, МУИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Хуучирсан мэдээ: 2018.12.03-нд нийтлэгдсэн

Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацын газар, МУИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацын газар, МУИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацын газар, Монгол Улсын Их Сургуультай нийслэлийн хэмжээнд үйлдвэрлэл, инновац, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал боловсруулах, инновацын бүтээгдэхүүн, өндөр технологийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, төр, хувийн хэвшил болон үйлдвэрийн салбаруудын харилцан уялдаа, хамтын ажиллагааг хангах ажлын хүрээнд талууд хамтарсан судлаачдын баг ажиллуулах, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр 2018 оны 12 дугаар сарын 01-ны өдөр санамж бичиг байгууллаа.

Санамж бичгийн хүрээнд талууд дараах чиглэлээр хамтран ажиллана.

  • Нийслэлийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, нийслэлийг хөгжүүлэхэд чиглэгдсэн төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж, дэмжин ажиллах
  • МУИС-ийн судлаачдын гүйцэтгэсэн эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнд бий болсон оюуны өмч,технологийг бойжуулахад инкубаторын үйлчилгээ, хамтын оффисын өрөө болон хагас үйлдвэрлэлийн лабораторийн багаж хэрэгслээр хангаж хамтран ажиллах
  • Нийслэлийн хэмжээнд үйлдвэрлэл, инновац, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал боловсруулах, инновацын бүтээгдэхүүн, өндөр технологийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, төр, хувийн хэвшил болон үйлдвэрийн салбаруудын харилцан уялдаа, хамтын ажиллагааг хангах ажлын хүрээнд талууд хамтарсан судлаачдын баг ажиллуулах, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх
  • Судлаач, хүний нөөцийг чадавхжуулах, хүний нөөцийн мэргэшүүлэх сургалт хийх, шинэ мэдээлэл хүргэх, гарааны компаниудад зөвлөгөө үзүүлэх, сургалт зохион байгуулах ажлуудад МУИС-ийн багш, эрдэмтдийн оролцоотойгоор тусгай төлөвлөгөөгөөр зохион байгуулах
  • Нийслэлийн инновацын дэд хөтөлбөр, Орон нутгийн үйлдвэрлэлийн түншлэл дэд хөтөлбөр зэрэг хөтөлбөрүүдийн хүрээнд хамтран ажиллах
  • Зах зээлийн эрэлт хэрэгцээ, улс орны хөгжлийн хандлагад нийцүүлэн Стартап компаниудыг хамтран хөгжүүлэх, тоог нь нэмэгдүүлэх юм гэж нийслэлийн Үйлдвэрлэл, инновацын газраас мэдээллээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж