Хятад улс Латин Америкийн хоёр дахь том түнш боллоо

Хуучирсан мэдээ: 2018.12.03-нд нийтлэгдсэн

Хятад улс Латин Америкийн хоёр дахь том түнш боллоо

Хятад улс Латин Америкийн хоёр дахь том түнш боллоо

Латин Америкийн орнууд Хятадын хувьд хилийн чанад дахь хөрөнгө оруулалтын хоёр дахь том бүс нутаг, харин Хятад улс Латин Америкийн хувьд худалдааны хоёр дахь том түнш нь болжээ. Хятадын Худалдааны яамнаас мэдээлснээр тус улсын Латин Америк болон Карибын орнуудтай хийх худалдааны эргэлт энэ оны эхний есөн сарын байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20 хувиар өсөж, 228.6 тэрбум ам.долларт хүрээд байна. Өнгөрсөн 2017 онд талуудын хоорондох худалдааны эргэлт 257.8 тэрбум ам.доллар байсан нь түрүү оныхоос нь 18.8 хувиар өссөн үзүүлэлт байж. Хятадын компаниуд мөн өнгөрөгч онд Латин Америкийн орнуудад нийт 387 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж, 164.2 тэрбум ам.долларын хамтын төсөл, гэрээнүүд байгуулсан байна.

Хятад улс Латин Америкийн орнуудтай илүү олон талаар хамтран ажиллах, “Бүс ба зам” санаачилгын хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагааг бүр өндөр хэмжээнд өргөжүүлэх зорилготой байгаа аж.

Эх сурвалж: CCTV.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж