Ж.Батзанданг АН-аас хөөж, Л.Болд, Д.Мурат нарын нэр дэвших эрхийг хаслаа

Хуучирсан мэдээ: 2018.12.03-нд нийтлэгдсэн

Ж.Батзанданг АН-аас хөөж, Л.Болд, Д.Мурат нарын нэр дэвших эрхийг хаслаа

Ж.Батзанданг АН-аас хөөж, Л.Болд, Д.Мурат нарын нэр дэвших эрхийг хаслаа

Ардчилсан намын Үндсэн дүрмийн хороо өнөөдөр /2018.12.03/ хуралдлаа. Хуралдааны шийдвэрийг УИХ дахь АН-ын бүлэг танилцуулав.

Тус хурлаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Д.Мурат нарт улс төрийн хариуцлага тооцох шийдвэрийг гаргасан байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Батзанданг АН-аас хөөх шийдвэрийг гаргаж, харин УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Мурат нарыг дөрөв хүртэлх жилийн хугацаанд сонгуульд нэр дэвших эрхийг нь хаслаа.

Тэднийг намын бодлогын эсрэг байж Ерөнхий сайдыг авч үлдэх санал өгч намын дүрмээ зөрчсөн гэж үзэж байгаа юм.

Энэ талаар АН-ын дарга С.Эрдэнэ "Бий болгосон ардчиллын үнэт зүйл рүү дайрах гэсэн уур амьсгал ноёлох байдалтай болж байна. Тийм учраас бий болсон асуудлыг зөв тийш нь оруулахын тулд тодорхой улс төрийн шийдвэр гаргасан. Аливаа улс төрийн нам өөрийн гэсэн дүрэм, журамтай. Улс орон ч гэсэн хууль дүрэмтэй байдаг. Энэ хүрээнд АН Их хурлаа хийж, Үндсэн дүрмээ баталж, Дээд шүүхэд бүртгүүлж хууль ёсны улс төрийн намын үйл ажиллагаа явуулж байна. АН-ын Үндсэн дүрэмд заасан заалт бүрийн намын гишүүд ягштал биелүүлэх үүрэгтэй. Энэхүү дүрмээ хүлээн зөвшөөрч, АН-ын үнэт зүйл, үйл хэргийг хүлээн зөвшөөрсөн хүмүүс АН-д нэгдэж АН-ын гишүүн гишүүний эрх үүргийг хэрэгжүүлэх дүрэм журамтай. Харин энэ үүргээ биелүүлээгүй зарим этгээдэд намын үндсэн дүрмийн хэмжээнд улс төрийн хариуцлага тооцох шийдвэр гаргалаа” гэв.

Тэрбээр цааш хэлэхдээ “АН-ын Үндсэн дүрмийн хороо хуралдсан. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Д.Мурат нарыг намын Үндсэн дүрмийн тодорхой заалтыг зөрчсөн гэж үзэн Үндэсний дүрмийн хорооны тогтоол гаргасан. АН-ын Үндсэн дүрмийн хорооны шийдвэрийг үндэслэж, АН-ын даргын тушаалаар УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Мурат нарыг сонгуульд нэр дэвших эрхийг нь дөрвөн жилээр хязгаарлаж, сахилгын шийтгэл оноосон. Шалтгаан нь, ЖДҮ-гээс их хэмжээний мөнгийг нэн хөнгөлөлттэй зээл авч завшсан Засгийн газрын гишүүдийг огцруулах саналыг УИХ-д оруулахаас удаа дараа татгалзсан Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд улс төрийн хариуцлага хүлээлгэх тухай АН-ын Улс төрийн зөвлөл, УИХ дахь АН-ын бүлгийн шийдвэрийг зөрчиж, Засгийн газрыг дэмжсэн шийдвэр гаргасантай нь холбоотой” гэдгийг тодотгов.

Харин  УИХ-ын гишүүн Ж.Батзанданг намаасаа хөөх болсон шалтгаан  нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг дэмжсэн, мөн намын нэр хүнд үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхүйц үйл явдал гаргасан гэж үзсэн тул намын гишүүнчлэлээс дөрвөн жилийн хугацаатайгаар хассан тушаал гаргасан гэдгийг АН-ын дарга С.Эрдэнэ онцоллоо.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
63
БурууБуруу
18
ЗөвЗөв
14
ХахаХаха
13
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж