Хятадын төрийн албан хаагчийн шалгалтад нэг сая орчим хүн өрсөлджээ

Хуучирсан мэдээ: 2018.12.03-нд нийтлэгдсэн

Хятадын төрийн албан хаагчийн шалгалтад нэг сая орчим хүн өрсөлджээ

Хятадын төрийн албан хаагчийн шалгалтад нэг сая орчим хүн өрсөлджээ

БНХАУ-ын Төрийн албан хаагчийн 2018 оны үндэсний шалгалт өчигдөр /2018.12.02/ зохион байгуулагдаж, нийт 920 мянган шалгуулагч 14 мянга 500 ажлын байранд өрсөлджээ.

Тус шалгалт нь Хятадын хамгийн өрсөлдөөн ихтэй, хүнд шалгалт бөгөөд энэ жилийн хувьд шалгалт өгсөн 63 хүн тутмын нэг нь л төрийн албан хаагч болж чадахаар байгаа юм.

Шалгалт авах байрны гадаа цугларсан хүмүүс

Энэ жилийн хувьд шинээр ажилтан авах төрийн албаны орон тоо өмнөх жилүүдийнхээсээ харьцангуй цөөн байгаа аж. Тухайлбал, 2017 онд 28 мянган ажлын байрны төлөө шалгуулагчид өрсөлдөж байв.

Түүнчлэн санхүү, аюулыг хамгаалах, гадаад харилцаа зэрэг салбарт ажиллах хүсэлтэй хүмүүс өчигдрийн бичгийн шалгалтад тэнцсэн тохиолдолд дахин ур чадварын шалгалтад оролцон тэнцвэл ажлын байртай болох ажээ.

Эх сурвалж: Синьхуа

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж