Эцэг Бушийн сүүлчийн үгс

Хуучирсан мэдээ: 2018.12.03-нд нийтлэгдсэн

Эцэг Бушийн сүүлчийн үгс

Эцэг Бушийн сүүлчийн үгс

АНУ-ын 41 дэх ерөнхийлөгч Жорж Герберт Буш өнгөрсөн Бямба гаригт /2018.12.01/ таалал төгссөн тухай мэдээлсэн билээ. Тэрбээр төв мэдрэлийн системийг гэмтээдэг Паркинсоны өвчнөөр хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байна.

Тэрээр нас барахаасаа хэдхэн цагийн өмнө хүү, АНУ-ын 43 дахь ерөнхийлөгч Уолкер Буш руу утасдсан бөгөөд "аавдаа хайртай, та бол хамгийн гайхалтай аав" гэсэн үгийг хүүгээсээ сонсоод, хүүдээ хайртайгаа мөн илэрхийлжээ. Түүний ойр дотнын хүмүүсийн хэлснээр тэрээр амьсгал хураахынхаа өмнө үнэхээр тайван байсан бөгөөд диваажинд байгаа гэргий болон хүүхэд байхдаа цусны хорт хавдраар өөд болсон бага охин Робин дээрээ очиход бэлэн байгаагаа ярьж байсан гэнэ.

1989 оноос 1993 оны хооронд АНУ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан эцэг Жорж Буш 94 насалжээ. Энэ оны дөрөвдүгээр сарын 18-нд гэргий Барбара нь 92 насандаа өөд болсны  дараа  Бушийн бие муудаж түүнээс хойш эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж