Британид сүүлийн хэдэн жил болоогүй халуу шатаж байгаа энэ үед Peter Crouch сүйт бүсгүй Abbey Clancey-гийн хамт далайн эргийн шаргал элсэн дээр жаргалтай гэгч нь амарч байна.
Өндөр туранхай хөлбөмбөгч болон түүний жижигхэн модель бүсгүй нар Сардин арал дээр усан санд цэнгэж, наран биеэ шарж, цагийг тун зугаатай өнгөрүүлж байгаа гэнэ. Хэдийгээр Английн шигшээ баг дэлхийн аваргад “агуу” ялагдал хүлээж, нутаг буцсан ч Peter Crouch ялагдлаа умартан хайртынхаа хамт Коле ди Вольпе зочид буудалд тухалжээ. Хосууд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс болоод хуримын ёслолоо хойшлуулсан бөгөөд тун удахгүй хуримлах юм.
С.Цэлмэг