Э.Амартүвшин нэр хүндтэй тэмцээнд шилдэг 20-д шалгараад байна

Хуучирсан мэдээ: 2015.02.26-нд нийтлэгдсэн

Э.Амартүвшин нэр хүндтэй тэмцээнд шилдэг 20-д шалгараад байна

Mongolian State Academic Theatre of Opera and Ballet

УДБЭТ-ын гоцлол дуучин МУГЖ Э.Амартүвшин Дэлхий хамгийн нэр хүндтэй тэмцээнд сүүлийн 20-д шалгараад байна

BBC-гээс хоёр жил тутамд зохион байгуулдаг дуурийн дуучдын “Cardiff Singer of the World” уралдаант шалгаруулалтын шилдэг 20 дуучны нэрсийг Лондон хотод 2-р сарын 24 ны өдөр зарлалаа.

Энэхүү тэмцээнд УДБЭТ-ын гоцлол дуучин МУГЖ Э.Амартүвшин амжилттай оролцож шилдэг 20 дуучны нэг болоод байна.

Шилдэг дуучдын тоонд Монголоос гадна Уэлс, Франц, Итали, Малта, Норвеги, АНУ, Өмнөд Солонгос, Беларусь, Украйн, Турк, ӨАБНУ-ын дуучид багтсан юм.

Энэхүү тэмцээнд нийт 350 орчим уран бүтээлч оролцсон байна. Авъяастнуудыг хайх уралдаант шалгаруулалт өнгөрсөн жилээс эхэлсэн бөгөөд гурван шүүгч есөн хотод ажиллаж шилдгүүдийг шалгаруулжээ.

Энэхүү тэмцээний сүүлийн шатны шалгаруулалт Сайнт Дэвид Холлд зургадугаар сарын 14-21-ний хооронд болох юм.

Монгол аавын хүү Дэлхийн шилдэг дуучин болох болтугай.

http://www.bbc.co.uk/mediacentre/latestnews/2015/csotw-2015-finalists

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж