Нюанс хамтлагийнхан хөрш бүсгүйчүүдэд тоглолтоо зориулна

Хуучирсан мэдээ: 2015.02.26-нд нийтлэгдсэн

Нюанс хамтлагийнхан хөрш бүсгүйчүүдэд тоглолтоо зориулна

Нюанс хамтлагийнхан олон улсын эмэгтэйчүүдийн баярыг угтан “GRANADA” popera тоглолтоо ОХУ-ын Улаан-Үд болон бусад хотуудад тоглохоор бэлтгэл ажилдаа оржээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард УДБЭТ-т “GRANADA” popera тоглолтоо Монголынхоо үзэгчдэд хүргэсэн билээ. Тэгвэл энэ удаа орос бүсгүйчүүдэд зориулах гэж байна. Тус хамтлагийн эхний тоглолт гуравдугаар сарын 7-нд Буриадын Драмын театрт болох юм. Нюансынхны уран бүтээлд Isabel, Angelina, Amore, Love Story, I can’t helf falling in love, Mama, Belle гээд уянгын олон сайхан дуунууд багтдаг. Тэдгээр сайхан дуунуудаа  хойд хөршийн бүсгүйчүүдэд зориулахаас гадна сарнай, оргилуун дарс бэлэглэх гэнэ.  

Өнгөрсөн хугацаанд тус хамтлаг СССР-ийн Ардын жүжигчин, Буриадын АЖ К.И. Базарсадаевын Соёлын фондны урилгаар Эрхүү, Усть Орда, Забайкалский Край, Могойтын район, Агинский район, Улаан Үд, Чита хотуудад тоглолтоо толилуулжээ. Оросын болоод  дэлхийд алдартай хит болсон дуунууд мөн Монгол, Буриадын хөгжмийн зохиолчдын шилдэг уран бүтээлүүдийг багтаасан тоглолтыг өргөн барихаар бэлтгэж байгаа ажээ. Тэдний энэ удаагийн тоглолтыг дэлхийн брэнд “ELPA CESAR’S” ивээн тэтгэж байгаа гэнэ. 

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж