У.Хүрэлсүхийн ЗГ “дахин” төрөв үү, “дутуу” төрөв үү | News.MN

У.Хүрэлсүхийн ЗГ “дахин” төрөв үү, “дутуу” төрөв үү

Хуучирсан мэдээ: 2018.12.03-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүхийн ЗГ “дахин” төрөв үү, “дутуу” төрөв үү

У.Хүрэлсүхийн ЗГ “дахин” төрөв үү, “дутуу” төрөв үү

“Намын дарга Ерөнхий сайд байна” гэдэг намын дүрэм дэх заалтын ид шидийг үзсэн У.Хүрэлсүхийн Засгийн газар өнөөдрөөс эхлэн шинэ нөхцөлд ажиллах болно. У. Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцсэн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр МАН доторх “буруу харсан хатигууд” хагарч ил тод чуулганд талархах, энэ парламентынхныг жигшихийг хослуулсан юм.

“Мориноосоо буугаад төрийг төвхнүүлэх” У.Хүрэлсүхийн тактик тун ч өвөрмөц байлаа. “Би ЖДҮХС-аас УИХ-ын гишүүний давуу эрхээ ашиглан зээл авсан сайд нартайгаа хариуцлага тооцно” гээд чангахан хэлэхэд л тайвширчихаар нөхцөл байдал хүлээж байсан. Тэртэй тэргүй тохиролцоо үргэлжилж байсныг бүгд мэдэж байв. Гэтэл “Чи дуугүй байгаарай” гэхээс эхлээд “Гучин гэр бүл, лиценз хурааж нийгэмчлэх” зэрэг “дажин”-д хүргэж Засгийн газраа тогтоосны маргаашаас цааш яаж оршин тогтнохоо ч бодолгүй богино зайн улс төр хийсэн нь багагүй уршгийг авчрах биз ээ.

“МАК” бол үндэсний бүтээн байгуулагч томоохон компанийн нэг яах аргагүй мөн. Үүсгэн байгуулагчаас нь эхлээд өнөөдрийг хүртэлх амжилт нь ард түмний нүдэнд ил байсан.

Уг нь Н.Номтойбаяр гэдэг гишүүн компаниа бодсон бол Ерөнхий сайдад таалагдах товчлуур дарах ёстой ч байсан байж магадгүй. Тэгсэн бол АН-ын бүлгийн Л.Болд гишүүний саналаас илүү хардах үндэслэлтэй. Гэтэл саналаа өгөөгүй байхад нь гишүүнтэй нь, компанитай нь доромжлоод, залуу гишүүнээсээ үг сонсож чадаагүйн дүнд хэн муухай харагдсан бол. Хэнээс татвар авч төсөв бүрдүүлдэгээ, хэний хүчинд одоо агшилт л угтаж байгаа эдийн засгаа өөд татна гэсэн алсын хараа вэ?

Л.Болд гишүүний тухайд АН-ынх л учраас Засгийн газрыг огцруулах ёстой гэсэн таамаглал лавширч зарим хүн гайхаж хардаж буй бололтой. Гэвч УИХ-ын гишүүн бүлгийн шийдвэрээс гадуур хувь хүнийхээ итгэл үнэмшлээр саналаа өгөх бүрэн эрхтэй. Тэр эрхээ л эдэлсэн байх. Үгүй гэж бодож байгаа бол нотолгоо шаардлагатай. Харин УИХ-ын гишүүний бүрэн эрхээ эдэлж намын шийдвэрээс ангид санал өгснөөс болж намаас нь хариуцлага тооцсон тохиолдол цөөнгүй ч тийм ч зөв сайхан харагддаггүй юм билээ. Тиймээс түүний саналын үнэ цэн, учир шалтгааныг УИХ-ын гишүүний бүрэн эрхэд нь л үлдээх ёстой. Парламентын утга агуулгыг умартаж эхлээд байгаа үед сануулга ч байж болох юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх МАН-ын даргын хувиар УИХ-ын дарга М.Энхболдыг ажлаа өгөхийг УИХ-ын чуулганы индрээс дахин шаардсан. Тэр огцорч магад гэсэндээ “үхэр буугаа тавьсан” уу, олонхийн санал авахаа мэдээд намын сүр хүчийг чуулганы индрээс харуулахаар шийдсэн үү. Яг тэр цаг мөчид улс төрийн намын дарга төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ын бүрэн эрхэд, мөн УИХ-аас томилогддог Засгийн газрын тэргүүн Улсын Их Хурал гэдэг өөрийг нь сонгодог институцийн эрхэд халдаж байгаагаа мэдэж байсан болов уу.

У.Хүрэлсүхийн Засгийн газар “дахин төрлөө”. Эсэн мэнд дахин төрөв үү, дутуу төрчихөв үү. Ямар эрсдлүүд тосч байгаа бол. Монголбанк бодлогын хүүгээ нэг пунктээр нэмлээ. Энэ бол зээлийн хүү өснө, зээл хумигдана гэсэн дохио. Хэдийгээр бодлогын хүү нэг пунктээр нэмэгдэхэд зээлийн хүү нэг улирлын дараа 0.3 хувиар нэмэгддэг гэж тайлбарладаг ч дохио үүргээ гүйцэтгэдэг. Чуулганы индрээс “ам.доллар хэвлэдэггүй” гэж хийрхсэн Засгийн газрыг төгрөгийн ханшийн төлөө юу ч хийхгүй, тийм үүрэг хүлээхгүй гэж ойлгох уу. Энэ дашрамд хэлэхэд У.Хүрэлсүхийн Засгийн газарт “гоёдсон” багтай, сайн Сангийн сайд таараагүй бол, дээр нь улс төрийн биш, зөвхөн ажил байдлынх нь тухайд огцруулах эсэх асуудлыг ярьсан бол Засгийн газар огцрох байсан.

Яагаад өмнөх Засгийн газар үүрэг хүлээж зохицуулалт хийдэг байсан үүрэг чиглэлүүдээс сайн дураараа татгалзаад байгаа юм бэ. Яагаад өмнөх Засгийн газрууд огт “хольдоггүй” байсан нам, төрийн байгууллагыг хольж хутгаад зогсохгүй өөрийн “ХААНЧЛАЛ”-ыг тогтоож байгаа юм бэ.

Парламент парламентын гишүүн бус улстөрчид яагаад захирагдах загнуулах ёстой, парламентын тэргүүн улс төрийн намын даргын үгэнд орж өргөдлөө өгөх үүрэгтэй гэж хэн түүнд хэлэв?

Өнөөдөр хатуухан хэлэхэд хэд хоног эргэлзээнд автаад байсан Монголын улс төр, эдийн засаг “0” зогсолт”-оос гарч, шинэ "хаан"-ыг хэрхэн удирдах, хуучин багаа хэрхэхийг ажиглаж байна. Яг одоо ажлаа үргэлжлүүлэх биш шинээр эхэлж байгаагаа “дахин төрсөн” Засгийн газар ухаарч байгаа болов уу. Тэр УИХ-аас, Засгийн газраас хэн хэнийг “намын даргын хувиар” хөөх бол. Хөөгдсөн гишүүд нь яах бол. МАН-ын бусад гишүүд, дэмжигчид яах бол?

“Дээсэн дөрөөн дээр” тогтож үлдсэн Засгийн газрын тэргүүний хувийн хэвшлийнхэнд хандах хандлага, эдийн засгийн талаарх мэдлэг, мэдрэмж, Монголын улс төрийн цаашдын тогтвортой байдлын чиг баримжааны талаар гадны хөрөнгө оруулагчид ямар сигналтай үлдэж төлөвлөгөөгөө өөрчлөх бол. Энэ бүхэн сонирхолтой төдийгүй Монголын ард иргэдийн амьдралыг хөтөлнө. “Дахин төрсөн” У.Хүрэлсүхийн Засгийн газарт амжилт хүсье.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
3
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

42 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-12-03 122.201.26.172

Сэтгүүлч гэх боловсролгүй хэдэн хүүхнүүд юм сайн уншиж байгаачээ. Парламентын засаглалтай оронд ерөнхий сайд чинь парламентаа шууд тараадын, улс төрийн хамгийн хүчтэй гол тоглогч нь ерөнхий сайд нь байдымаа. Тэрнээс парламентын барвцаанд байдаг засаглалыг парламентын засаглал гэдэггүй юм. Эд нар ингэж буруу ойлгоод ард түмэнд шал буруу ойлголт өгөөд байгаа байхгүй юу.

Avatar

Зочин 2018-12-03 59.153.113.125

Монгол Улсын Засгийн газрын тэргүүн баялаг үйлдвэрлэгчдийг ад үзэж байгаа нь дэндүү болчимгүй явдал мөн. Монгол улс олон тулгуурт эдийн засгийг хөгжүүлж байгаа орон. Ийм байдлаар Хүрэлсүх монгол улсын эдийн засагт хохирол авчрахаас бус сайныг авчрахгүй.

Avatar

Иргэн 2018-12-03 150.129.141.115

ЕС Хүрэлсүхэд залхтал нь хэлж ярьж өглөө болох болохгүйг нь. Тусгаж аваад яаж ажил болгох нь Хүрэлсүхээс л хамаарна.ЕС монгол улсын хуулийн хүрээнд л ажиллах ёстой. Би ЕС гээд дураараа муйхарлавал баяртай гэдэг үгтэй л сална даа.

Avatar

Зочин 2018-12-03 43.228.131.45

ЯЛАГДСАН Ч ӨМХИЙГӨӨ ТАВИХГҮЙ АВИЛГАЧДЫН ЗАХИАЛГАТ БИЧЛЭГ БАЙНА МАК-ЫН НЯМТАЙШРИЙН ХҮҮ НАРЫГ ХЭН ҮНДЭСНИЙ КОМПАНИ ГЭХ ВЭ

Avatar

Зочин 2018-12-03 118.70.170.139

Сүүлийн 30-аад жилд дөнгөж хөл дээрээ боссон, улсын төсвийн ихэнх хувийг бүрдүүлж өгдөг үндэсний томоохон компаниуд руугаа дайрч давшлана гэдэг сайны дохио биш дээ. Эх оронд минь юу л тохиолдох гээд байна даа…

Avatar

ergelzee 2018-12-03 202.21.117.194

mak-iig umuuruh yamar 1 undeslel olohgui l bna daa. erhemee. yaaag ter gazar deer n Nomtoibayar tuunii aav n tursun ch enen zazar nutgiin hevlii ter chigeree Mongoo tur ard tumnii umch … umuuruh gd bgaa erhemee ta undsen huulia yadaj 1 nudeeree buur tuuniihee bulangaar ch bolov 1 harchihaad uuniig bichsensen bol …

Avatar

Анхаа 2018-12-03 49.0.135.177

Цогзолмаад орох байх газаргүй хэцүү байгаа байхдаа АЖЛАА ӨГ.

Avatar

Хардагч 2018-12-03 202.179.8.213

Захиалгаар нийтлэл бичээд мөнгө цохиод байдаг бол сэтгүүлчид цулайж байгаа юм байна даа, залуучууд бүгд сэтгүүлч болохоор хуйлрах юм байна даа.

Avatar

Otgoo 2018-12-03 23.235.227.106

ХҮРЭЛСҮХЭЭ ХАДГАЛАМЖ БАНКНААС ХУССАН 14 ТЭРБУМАА АВЬЯ ЧАМААС, ӨДӨР ИРЭХ ТУСАМ ЮМНЫ ҮНЭ НЭМЭГДЭЖ, ИРГЭД МАХАА ХҮЧРЭХГҮЙ БАЙГААГ МЭДЭЖ БАЙНА УУ ШУДАРГА л БАЙЦГААЯ

Avatar

Хардагч 2018-12-03 202.179.8.213

Хусаагүй хэн байгаа юм бүгд л хуссан, одоо үүнээс цаашлаад тэглээд шинэ гараанаас эхэлбэл яасан юм бэ

Avatar

Eldevochir 2018-12-03 23.235.227.106

ХҮРЭЛСҮХЭЭ ХАДГАЛАМЖ БАНКНААС ХУССАН 14 ТЭРБУМАА АВЬЯ ЧАМААС, ӨДӨР ИРЭХ ТУСАМ ЮМНЫ ҮНЭ НЭМЭГДЭЖ, ИРГЭД МАХАА ХҮЧРЭХГҮЙ БАЙГААГ МЭДЭЖ БАЙНА УУ ШУДАРГА л БАЙЦГААЯ

Avatar

Иргэн 2018-12-03 202.126.89.234

60 тэрбумын схемийг анх санаачилсан Сундуй, Ганбаатар, задруулсан залуу 3 л хамгийн но-той. Анхааралтай сонсоод бвал тэр 2 нөхөр төсөлөө танилцуулж намын дарга нь сонссон л бичлэг бсан. Эртнээс бэлдсэн урхи юм шиг санагдсан. Гэхдээ цаг хугацаа харуулна. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцэнэ гэж бдаг даа.

Avatar

Зочин 2018-12-03 64.119.20.83

Рио тинто Монгол улсыг хутган үймүүлж байна даа. Ждү анх гарсан эхийг харвал шууд РТинтотой холбогддог юм даа!!!

Avatar

ХҮРЭЛСҮХЭЭ ШУДАРГА ЁСЫГ ГҮЙЦЭД ТӨРҮҮЛНЭ ШҮҮ 2018-12-03 66.181.188.170

Монголын Төр нийгэмд, намд бугшсан шударга бусын идээ бээрийг үндэс сууриар нь идээ бээрийн ууттай нь хамт шахаж гаргаж хая. ШУДАРГА ЁС БҮХ ГАЗАР тогтсны дараа БҮХ ЗҮЙЛ АЯНДАА ЗӨВ БОЛНО. Хамгийн эхлээд шударга л байцгааяа, шударга л болцгооё

Avatar

ХҮРЭЛСҮХЭЭ ГҮЙЦЭД ТӨРНӨ ШҮҮ 2018-12-03 66.181.188.170

Монголын Төр нийгэмд, намд бугшсан шударга бусын идээ бээрийг үндэс сууриар нь идээ бээрийн ууттай нь хамт шахаж гаргаж хая. ШУДАРГА ЁС БҮХ ГАЗАР тогтсны дараа БҮХ ЗҮЙЛ ЗӨВ АЯНДАА БОЛНО. Хамгийн эхлээд шударга л байцгааяа, шударга л болцгооё

Avatar

Зочин 2018-12-03 202.179.26.125

ЖДүчин засаг ЖДҮчин намын бүлэг яана даа. Хэл ам салахгүй дээ. Хаврыг үзэх үү?

Avatar

Monhbat 2018-12-03 37.130.224.202

ХҮРЭЛСҮХЭЭ ХАДГАЛАМЖ БАНКНААС ХУССАН 14 ТЭРБУМАА АВЬЯ ЧАМААС, ӨДӨР ИРЭХ ТУСАМ ЮМНЫ ҮНЭ НЭМЭГДЭЖ, ИРГЭД МАХАА ХҮЧРЭХГҮЙ БАЙГААГ МЭДЭЖ БАЙНА УУ ШУДАРГА л БАЙЦГААЯ

Avatar

Зочин 2018-12-03 67.162.117.222

Хулгайч нарыг хамгаалаад хэрэггүй. Сэтгүүлч өөрөө биеэ үнэлдэг байж болно, харин уншигч олныг тэнэг гэж харалган сэтгэх хэрэггүй. Монголчууд сэрж байгаа.

Avatar

ААГИЙ 2018-12-03 66.181.164.222

ХҮРЗ, ШУУДАЙ БАРИАД ЦАГААН СУВАРГАД ОЧ ТЭНД АЛТ ЗЭС ОВООЛГООТОЙ БАЙНА ЛЭЭ. МАК-ийн БАРИХ ГЭЭД МАХАА ИДЭЭД БАЙГАА ОЛБОРЛОХ, БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭР, ЦАХИЛГААН ЭНЭ ТЭР Ч ХЭРЭГГҮЙ. ОЧВОЛ МАК -аас ИЛҮҮ БАЯЖИХ ЮМ ШИГ БАЙНА ШҮҮ.

Avatar

МАК 2018-12-03 24.8.194.87

Энэ нийтлэлийг НЯЛДАГШАР балай хүү НОМГҮЙБАЛАЙ тайгаа хамтарч захиалж бичүүлжээ. Сэтгүүлч хэдийг авсан болдоо зайлуул

Avatar

Зочин 2018-12-03 66.181.164.222

Монголчуудыг ингэж харгалдуулж газрын баялагийг нь монгол хүмүүсээс булааж гадаадынхны гарт өгөх гэсэн бодолтой хүмүүс л иймэрхүү юм бичдэг байхдаа. МАК-аас булааж аваад мартагнуулж байгаад хөрөнгө оруулагч нэртэй нэгэн баян х*******н гарт очино л доо харж л байгаарай.

Avatar

ПАНО 2018-12-03 64.119.22.180

хэдэн цаасны толоо энэ авгай хуртэл МАК-д уйлчилчихсэн шааж байна. хэзээ ч тийм юм байдгуй юм ялангуяа улс торд.Номтой л*****н саналыг авах гэж пялдагдах уу хол очиж хуцаарай

Avatar

гэрэл 2018-12-03 66.181.164.222

Монголчуудыг ингэж харгалдуулж газрын баялагийг нь монгол хүмүүсээс булааж гадаадынхны гарт өгөх гэсэн бодолтой хүмүүс л иймэрхүү юм бичдэг байхдаа. МАК-аас булааж аваад мартагнуулж байгаад хөрөнгө оруулагч нэртэй нэгэн баян х*******н гарт очино л доо харж л байгаарай.

Avatar

Гэрэлээд 2018-12-03 103.9.90.131

Тэгээд тэр мак чинь чамд юу гийгүүлээд байгаан. Ганц гэр бүл л баяжиж байна. Гадаад хөрөнгө оруулалт оруулаад ядаж 51% аа улсаараа идээд байж байсан нь дээр биз.

Avatar

Зочин 2018-12-03 103.229.123.64

Хурэлсух ми-г дарсан нь зев боловч харамсалтай аймар хуурамч, беен шоу жужиг. Женкогийн утсан хуухэлдэй. Ман-ыг хурэлсух алж монголыг баттулга а**а гэж унэн бололтой. Элбэгдоржийн дутуу алсан монголыг женко дуусгаж бндаа

Avatar

зочин 2018-12-03 203.91.118.247

60 тэрбумынхан боож үхлээ юууу, Миеэ-г удахгүй буулгах ёстой,, Энэ улсын, ард түмний өмнөөс буулгах ёстой,, Тэгж байж ажил урагшилна, Саад болоод байгаа тээгийг ямар нэг аргаар зайлуулах л ёстой,,
Хүрэлсүх ерөнхий сайдаа ард түмэн дэмжинэ эээээээээээээээээ,
Луйварчдаас салахад нь иргэд бид чадлаараа дэмжинэ,,,,
Хулгй хийж авсан орд газар, өмчийг буцаагаад авсан ч буруудах юм байхгүй

Avatar

У.Оргилмаад 2018-12-03 202.179.8.186

Таныг арай гаагүү юм ойлгож бичдэг гэж уншдаг байлаа.Та ч бас бичих гэж бичих юмаа. МАК-ийг Номтойбаярыг өмөөрөөд байгаа юм уу. Бүтэн ордын ашгийг үр өгөөж баялагыг 1 гэр бүл хүртэж байх шударга уу тээ. Ард түмэн Эрдэнэт шиг эзэмшээд хувь хүртээд явж болохгүй юм байна л даа.

Avatar

Зочин 2018-12-03 66.181.164.222

Гадаадынхны гарт байгаа Монголын баялагийн олон зуун лицензийг яаж ч чадахгүй байж. Татвараа төлөөд ил тод ажиллаад төсөв бүрдүүлж байгаа Хэдхэн Үндэсний компаниа л боорлоод байх юм даа. Тэр цагаан суварга чинь үйлдвэр болоод ашгаа өгтлөө мөн ч хол байна даа хөөрхий.

Avatar

Зочинд 2018-12-03 103.9.90.131

Хэхэ өрөвдөлтэй Ми-гийн б**с долоогч байна чи. Ийм өчүүхэн бодолтой. Одоо үр ашгаа өгдөггүймаа гэхэд бид хэдийн үр хойч ач зээ д л хэрэг болох байх. Юмыг алсын хараатай сэтгэж хийж бүтээж байгаач өнөөдөр чи хэдэн төгрөг авж Ерөнхий сайдыг муулаад унагалаа гэхэд дараа ард иргэдэд бас чамд ч тусгүй байх байхдаа.

Avatar

Номгүй 2018-12-03 64.119.23.105

Элбэгдорж авилга авч МАК-д лиценз өгсөн болохоор одоо өмөөрөх хэрэгтэй болж бгаа байх. энэ сайт бол Хүзүүгийн үгийг дамжуулж суудаг ховын талбар

Avatar

ъъъъ 2018-12-03 203.91.118.254

одоо хэрэгжүүлж хал соль хариуцлага тоц чадахгүй бол чацга болно шүү

Avatar

НЭХҮҮЛ БОСООГООР ГӨХHӨ... 2018-12-03 175.38.106.143

ЖДҮ БОЛОН 30 ГЭРБҮЛТЭЙ ЯАЖ ТЭМЦЭХ НҮҮ? АМДОЛЛАРЫН ХАНШ БУУХ УУ? БЕНЗИНИЙ ҮНЭ БУУХ УУ?! НЕФТНИЙ ҮЙЛДВЭР ХЭЗЭЭ БАРИГДАХ ВЭ, ТӨМӨР ЗАМ, ЦАХИЛГААН СТАНЦ, ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ, УТАА ГЭЭД ХИЙХ АЖИЛ МАШ ИХ БАЙГАА!!! 2020 ОНД ЭРГЭЭД АРД ТҮМЭН ХАРИЦЛАГА НЭХНЭ…

Avatar

Vera 2018-12-03 37.130.224.22

ХҮРЭЛСҮХЭЭ ХАДГАЛАМЖ БАНКНААС ХУССАН 14 ТЭРБУМАА АВЬЯ ЧАМААС, ӨДӨР ИРЭХ ТУСАМ ЮМНЫ ҮНЭ НЭМЭГДЭЖ, ИРГЭД МАХАА ХҮЧРЭХГҮЙ БАЙГААГ МЭДЭЖ БАЙНА УУ ШУДАРГА л БАЙЦГААЯ

Avatar

Зочин 2018-12-03 172.58.22.188

Энэ одоо юу ш@@гаад байгаа ац вэ

Avatar

Сонирхогч 1 2018-12-03 203.91.119.10

Ямар ч гэсэн хурц дайчин шийдвэр гаргаж зоригтой алхам эхэлсний төлөө МАН-аа аварлаа. Одоо энэ алхмаа ажил болгох л үлдлээ. Үнэхээр төрийг ямар нам нь хамаагүй, Монгол хүнээ, монгол төрөө л цэвэршүүлэх ажил үлдлээ дээ Засгийн газарт…

Avatar

Orgilmaa hudaldagsan huuhen 2018-12-03 201.131.32.11

Niugemchlene gehees bitgii ai. Tur niugemchleh yostoi zuiluudee niugemchleh l heregtei. Tavan tolgoig niugemchilj bhad duugai baisan ene Orgilmaa tsagaan suvargiig niigemchlehed yuund n ingeed sandraad bnaa???

Avatar

Сонирхогч 1 2018-12-03 203.91.119.10

Ямар ч гэсэн МАН-ынхан Засгийн газраа унагачихгүй шиг аваад үлдэв. Хэрвээ Засгийн газраа унагасан бол 2 дахиа унагааж 3 дахид нь он өнгөрөв үү үгүй юу дахин унагаж МАН-ынхан улстөрийн тавцангаас бараг нэр хүндгүй буух шахлаа. Хүрэлсүхийн хүчинд МАН амьд мэнд хагас дутуу үлдэв. Ардчилсан намынхан болон бусад намынхан 2 буулгасан юм чинь 3 дахиа буулгах гэж АЖИЛЛАЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА гэдгээр Засгийн газрыг буулгах гэж зөрүүдэлж л таараа…

Avatar

Зочин 2018-12-03 202.21.106.117

Хүрэлсүх ийм хурал болгохгүй байж чадах л байсан. Өөрөөсөө шалтгаалж огцрох хурал хийлгэж ,намынхаа булайг дэлгэв.

Avatar

Зочинд 2018-12-03 103.9.90.131

Булхайг нь дэлгэхгүй тэгээд манай нам гээд өмөөрч хаацайлаад л нуух ёстой байсымуу. Ер нь нам чухал юм уу улс эх орон маань чухал юм уу? Намын дунд шатны гишүүд гэж бүгд эргүү толгойлсон нөхдүүд байхымаа нам л ялж байвал улс хамаагүй гэсэн бодолтой

Avatar

Зочин 2018-12-03 103.229.122.215

энэ олон жилийн хугацаанд гар утас машин техник онгоц гээд олон л бизнес байна жижиг дунд бизнесийн орон зайг эзэлж шахах нь яаж ч бодсон цагаан суварга алтны олон орд эзэмшдэг хүний хувьд зүгээр л шившиг шүү дээ тэгээд ч газрын баялаг түүний ѳмч биш

Avatar

Зочин 2018-12-03 103.111.68.3

Тэр Ном битгий хэл номхоныг нь ч сураагүй Хүн дайрдаг хүүхэн хүчинддэг хориотой ан хийдэг, өчнөөн олон лицэнзтэйдээр нь төрээс хэдэн зуун тэрбумаар нь мөнгө хуссан. юмтай гарыг л хамгаалаад байна даа өөрөө.

Avatar

гэрэЛ2 2018-12-03 66.181.164.222

ХҮРЭЛСҮХЭД ТААЛАГДАХ ГЭЖ ДОЛГИНОЖ, КНОПДОЖ АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ БОЛЖ ДЭЭ. МАНЫХААН.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж