Польшийн Катовице хотноо өчигдөр /2018.12.02/ Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын 24 дүгээр бага хурал эхэллээ. Дэлхийн 200-аад улс орны 30 мянга гаруй төлөөлөгчид хуран цугласан уг чуулганы ерөнхий сэдэв бол дэлхийн дулаарал байх юм. Чуулганы үеэр оролцогчид Парисын Уур амьсгалын гэрээний хэрэгжилттэй холбоотой асуудлуудыг хэлэлцэж, 2100 онд дэлхийн аж үйлдвэржсэн бүс нутгуудад агаарын дундаж хэм цельсийн хоёр градусаар нэмэгдэх аюулаас урьдчилан сэргийлэх талаар санал солилцох гэнэ.
Хоёр долоо хоногийн турш үргэлжлэх энэхүү хурлыг Польшийн Байгаль орчны асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга Михал Куртика удирдаж байгаа юм байна. Энэ удаагийн хурлыг зохион байгуулж буй Польш улсын хувьд хуралд оролцогчдын анхаарлыг гурван гол асуудал дээр төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Эхний асуудал нь орчин үеийн дэвшилтэт технологи дээр суурилсан байгаль орчинд ээлтэй шийдлүүдийг ашиглан агаарын бохирдлоос ангижрах юм. Харин дараагийн хэлэлцэх гол асуудал нь аж үйлдвэржсэн бүсүүдийг шинэчилж, өөрчлөн зохион байгуулах. Хурлын үеэр яригдах өөр нэг чухал сэдэв нь олон талт, тогтвортой ойн менежмент юм байна.
Эх сурвалж:TASS
Холбоотой мэдээ