"Ж.Батзандан, Л.Болд, Д.Мурат нарт улс төрийн хариуцлага тооцож магадгүй"

Хуучирсан мэдээ: 2018.12.03-нд нийтлэгдсэн

"Ж.Батзандан, Л.Болд, Д.Мурат нарт улс төрийн хариуцлага тооцож магадгүй"

"Ж.Батзандан, Л.Болд, Д.Мурат нарт улс төрийн хариуцлага тооцож магадгүй"

АН-ын Үндсэн дүрмийн хороо өнөөдөр /2018.12.03/ хуралдаж, УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн Ж.Батзандан,  Л.Болд, Д.Мурат нарт улс төрийн хариуцлага тооцно гэсэн  мэдээлэл байна. Тэднийг Ерөнхий сайдыг авч үлдэхээр кноп дарсан нь намын дүрмээ зөрчсөн гэж үзэж байгаа аж.

Тодруулбал, Ардчилсан намын Үндсэн дүрмийн дөрөвдүгээр бүлгийн 4.3.1 дэх заалт, тавдугаар бүлгийн 5.15.1, 5.15.9.3 дахь заалт зургаадугаар бүлгийн 6.2.4, 6.2.6 дах заалтыг зөрчсөн гэж үзжээ.

Энэ талаар АН-ын дарга С.Эрдэнээс тодруулахад тэрбээр “Үндсэн дүрмийн хороо одоо хуралдаж байна. Үндсэн дүрмийн хороогоор тэднийг намын Үндсэн дүрмээ зөрчсөн гэж үзээд тогтоол гаргачихвал улс төрийн хариуцлага тооцно. Хэрэв  үндсэн дүрэм зөрчөөгүй гэвэл хариуцлага тооцохгүй.  Одоогоор шийдвэр гараагүй байна” гэлээ.

Түүнчлэн тус хорооны хуралдаанаар лхагва гаригт болох Их хурлын бэлтгэл ажлын талаараа ярилцах юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж