Ази, Номхон далайн бүсийн Базел, Роттердам, Стокгольм ба Минимата конвенциудын тайлангийн семинар боллоо

Хуучирсан мэдээ: 2018.12.03-нд нийтлэгдсэн

Ази, Номхон далайн бүсийн Базел, Роттердам, Стокгольм ба Минимата конвенциудын тайлангийн семинар боллоо

Ази, Номхон далайн бүсийн Базел, Роттердам, Стокгольм ба Минимата конвенциудын тайлангийн семинар боллоо

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Ази, Номхон далайн бүсийн Базел, Роттердам, Стокгольм ба Минимата конвенциудын тайлан, бусад мэдээллийн уялдааг хангах” сэдвээр үндэсний семинарыг 2018 оны 11 дүгээр сарын 30-нд зохион байгууллаа.

Энэхүү семинарт холбогдох яам, агентлаг, төрийн болон төрийн бус байгууллагуудын химийн бодисын асуудал хариуцан ажилладаг мэргэжилтэн, судлаач эрдэмтэд, шийдвэр гаргагчид оролцлоо. Семинарын үеэр  конвенциудын тайлагнах, мэдээлэл үйл явцыг нэгтгэн, давхардлыг арилгах, тайлагнах журмыг хялбаршуулах чиглэлээр харилцан мэдээлэл солилцон зөвшилцөж, хамтран ажиллав.

Уг семинарт Базел, Роттердам, Стокгольм конвенциудын Ази, Номхон далайн бүсийн ахлах зөвлөх Крейг Болжковак оролцож, конвенциудын тайлагналтын талаар зөвлөгөө өгч, илтгэл тавилаа.

Эх сурвалж: БОАЖЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж