Нимбэг, жүржийн наадам

Хуучирсан мэдээ: 2015.02.26-нд нийтлэгдсэн

Жил бүрийн хоёрдугаар сарын дундаас эхлэн Францын номин эргийн Ментон хотноо нимбэг, жүржийн наадам эхэлдэг. Дэлхийн хөгшин залуу бүгдийн дуртай жимсээр бүтээсэн ер бусын баримлуудыг сонирхохоор маш олон тооны жуулчид очдог. Энэ жилийн Ментоны "Fete du Citron – 2015» наадам 82 дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Наадмын гол сэдэв нь Хятад болсон байлаа. 

Хоёрдугаар сарын дундуур цитрусийн нийслэл гэх Ментонд хамгийн өндөр ургацаа авдаг. Энэ үеэр заримдаа арваад метрийн өндөртэй баримал зэргийг босгоход 140 тонн гаруй нимбэг, жүржийг ашигладаг ажээ. Эдгээр бүтээлүүд дээр 300 гаруй мастерууд ажилладаг гэнэ.

Ментоны наадам нь цитрусийн баримлаас гадна Цахирмаа цэцгийн наадам, Хүүхдийн наадам, шөнийн шоу багт наадам, хөгжмийн янз бүрийн тоглолтуудыг зочиддоо үзүүлдэг ажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж