Монголын хөрөнгийн бирж 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 11 дүгээр сарын 30-ний өдрүүдэд 4 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, өдөрт дунджаар 168.9 сая төгрөг буюу нийт 675,998,162 төгрөгийн арилжаа хийсэн байна.
- ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:
- Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа:
Нийт 41 компанийн 4,304,843 ширхэг хувьцаа 659,782,362 төгрөгөөр арилжаалагдсан байна.
Идэвхтэй арилжигдсан хувьцаа:
№ | Симбол | Үнэт цаасны нэр | Ширхэг | Үнийн дүн |
1 | LEND | ЛэндМН ББСБ ХК | 2,446,002 | 171,405,799 |
2 | AIC | Ард Даатгал ХК | 150,983 | 112,116,312 |
3 | ADU | ХӨВСГӨЛ АЛТАН ДУУЛГА | 118,307 | 98,907,882 |
4 | JIV | ЖИНСТ-УВС | 45,886 | 76,572,022 |
5 | GOV | ГОВЬ | 1,832 | 59,370,960 |
Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:
№ | Симбол | Компанийн нэр | Тоо ширхэг | Үнийн дүн |
1 | BZIN | Мирэ Эссет Секьюритис Монгол ХХК | 4,550,770 | 337,221,823 |
2 | MNET | Ард секюритиз ХХК | 308,537 | 259,139,726 |
3 | BUMB | Бумбат-Алтай ХХК | 158,844 | 138,753,982 |
4 | BDSC | БиДиСек ХК | 2,526,738 | 138,466,169 |
5 | STIN | Стандарт инвестмент ХХК | 341,582 | 106,222,315 |
Жич: Авсан, зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.
- ЗАСГИЙН ГАЗРЫН ЖИЖИГЛЭНГИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА:
ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаа:
2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 11 дүгээр сарын 30-ны өдрүүдэд ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаагаар 160 ширхэг үнэт цаас 16,215,800сая төгрөгөөр арилжаалагдсан байна.
ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон компаниуд:
№ | Симбол | Компанийн нэр | Тоо ширхэг | Үнийн дүн |
1 | GAUL | Гаүли ХХК | 320 | 32,431,600 |
Жич: Авсан, зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.
2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2,302,979,541,343 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 19514.19 нэгж болж өмнөх долоо хоногоос 0.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ