Хуучирсан мэдээ: 2018.12.03-нд нийтлэгдсэн

Иод дутагдлын 11 шинж

Иод дутагдал нь бие эрхтний өсөлт хөгжил, тархины үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлдэг учир нь дэлхийн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас санаачилсан иод дутагдлыг бууруулах хөтөлбөрийг 192 орон дэмжин хэрэгжүүлж байна.

Иод нь тархины хөгжил, биеийн өсөлт, нөхөн төлжилт, бодис энергийн солилцоонд чухал нөлөөтэй.

ИОД ДУТАГДЛЫН ҮНДСЭН 11 ШИНЖ

1. ЖИН НЭМНЭ

Иод дутагдах нь бодисын солилцоог бууруулдаг. Бодисын солилцоо сайн байхад илчлэгийг энерги болон хувирах процесс хурдтай байдаг бол бодисын солилцоо удааширснаар илчлэг энерги болж хувирахаас илүүтэйгээр өөх болон хуримтлагдаж эхэлдэг байна.

2. БИЕ СУЛЬДАХ

Иод дутагдалтай хүн сул дорой байдаг. Энэ нь мөн л бодисын солилцоотой холбоотой. Бодисын солилцоогоор үүсэх энерги буурснаар хүн сульдаж эхэлдэг.

3. ЯДРАХ

Жин нэмэх, энерги дутагдах нь байнгын ядаргаатай байх нэг шинж болно.

4. ҮС УНАХ

Иод бол бамбай булчирхайн дааврын гол тэжээл юм. Үс шинээр ургуулах, эрүүл байхад бамбай булчирхайн даавар чухал нөлөөтэй. Иод дутагдлаас болж даавар буурснаас үс унаж эхэлдэг.

5. АРЬС ХУУРАЙШИХ

Бамбай булчирхайн даавар нь арьсны эсийн төлжилтөнд мөн чухал үүрэгтэй. Даавар буурснаар арьс эс удаан төлжиж эхэлнэ.

6. ДААРАХ

Энэ нь энергийн урсгал, бодисын солилцоотой холбоотой. Бодисын солилцоо буурснаар энерги багасна. Энерги багатай байх нь илүү их даарах гол нөхцөл болно.

7. САНАХ СУРАХДАА МУУ БОЛНО

Бамбай булчирхайн даавар тархийг онцгой тэтгэдэг. Даавар багасах нь тархины үйл ажиллагааг удаашруулдаг. 2014 оны судалгаагаар бамбай булчирхайн даавар багатай хүмүүсийн тархины ой санамж хариуцдаг хэсэг илүү жижиг байгаа нь ажиглагдсан байна. Судалгааг харах: https://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/24205791

8. ЗҮРХНИЙ ХЭМ ӨӨРЧЛӨГДӨХ

Иод дутагдлаас болж зүрхний ажиллагаа доголдож эхэлдэг.

9. ХҮНДРЭЛТЭЙ ЖИРЭМСЛЭХ

Жирэмсэн эмэгтэйд илүү их иод хэрэгтэй болно. Яагаад гэвэл эх өөрөөсөө гадна урагтаа иод өгөх хэрэгтэй. Иодын нэмэгдсэн хэрэгцээг хангаж чадахгүй бол урагт болон эхэд тархины ажиллагаа, даавар, бодисын солилцоотой холбоотой сөрөг шинж тэмдгүүд хүчтэй илэрч эхэлдэг.

10. САРЫН ТЭМДЭГ ХҮНДРЭЛТЭЙ ИРЭХ

Иод дутагдсанаас дааврууд өөрчлөгддөг. Даавар өөрчлөгдсөнөөс сарын тэмдэг хэт ихсэх, хэт багасах, мөчлөгийн үед бие хүчтэй өвдөх гм шинж тэмдгүүд илэрч эхэлнэ.

11. БАМБАЙ БУЛЧИРХАЙ ТОМРОХ

Дээр  хэлсэнчлэн бамбай булчирхайн гол тэжээл нь иод. Байнгын иодын дутагдал нь эцэстээ бамбай булчирхайг өвчлүүлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж